Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр Ш.Уранчимэг шагнууллаа
Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас онцолж Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ.
Засгийн газрын тогтоолоор шагнасан таван хүний нэгд УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Архивын эрхлэгч Шонхорын Уранчимэг багтсан юм. Улсдаа хариуцлагатай, шударгаар 33 жил тасралтгүй ажилласан түүний хөдөлмөрийг төрөөс ийнхүү үнэллээ. Засгийн газрын хүндэт өргөмжлөл, цомыг өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өгөв.
Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртсэн Ш.Урамчимэгт УУХҮЯ-ны хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр энэхүү эрхэм шагналыг хүртэхэд хамт олны хувь нэмэр их байсныг онцлон, мэргэжилдээ хайртай байх нь ажлаа амжилттай хийхэд том түлхэц болдогийг хэлсэн юм.