Зөвлөх үйлчилгээний зарлал
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн 2018 оны үйл ажиллагааг эрчимжүүлэх, уг төслийг хэрэжүүлэгч нэгжид дэмжлэг үзүүлэх зорилгоор тус төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хууль, санхүүгийн гадаад, дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй гадаадын хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mn хаягаар мэдээллийг авч, мэдүүлгээ цахим системээр ирүүлнэ.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14, 15, 16 дугаар зүйлийн шаардлага хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нөхцөлүүд байхгүй оролцогч албан бичгээр мэдэгдэх(тус бүрээр);
- Байгууллагын ерөнхий танилцуулга,
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/;
- Харилцагч банкны өр, төлбөргүй болохыг тодорхойлсон мэдэгдэл;
- Хуулийн этгээдийн аудитаар баталгаажуулсан 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан;
- Татварын тодорхойлолт;
- Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд санал болгож буй мэргэжлийн боловсон хүчний жагсаалт, анкет (цээж зурагтай), тэдгээрийн чадвар, туршлагыг илтгэсэн диплом, мэргэжлийн үнэмлэх, холбогдох бусад мэдээлэл
- Хуулийн этгээдийн сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн чиглэлээр гүйцэтгэсэн ижил төстэй зөвлөх үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээллийн жагсаалт (өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн талаарх шийдвэр);
- Мэдүүлэгийг англи, монгол хэл дээр ирүүлнэ.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 00 минутын дотор www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Засгийн газрын 2 дугаар байр, Нэгдсэн Үндэстний гудамж 5/2, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 101 тоот өрөө.
Утас: 51-264181