Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор О.Энхбаярыг шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Очирын Энхбаярыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан түүний хөдөлмөрийг үнэлэн өгсөн төрийн дээд одон, медалийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр гардуулан өгөв.
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган шагнасан билээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.