• Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Хэвлэлийн мэдээ /
  3. Геологийн зураглалыг 30 жилийн дараа хийж байна
Геологийн зураглалыг 30 жилийн дараа хийж байна
Хэвлэлийн мэдээ Цаг үе, үйл явдал 2018-10-08

Геологийн зураглалыг 30 жилийн дараа хийж байна

Эрт галавын түүхийг хадгалсан, ээрэм говь нутгийн зүг томилолт авч, хүлгийн жолоо заллаа. Улаанбаатар хотоос эрт хөдөлсөн бид Дундговь аймгийн төв Мандалговиос Эрдэнэдалай сумын нутаг руу шороон замаар хоёр цаг гаруй хурдалж, зорьсон газраа хүрэв. Говь нутгийн таанын үнэр хамар цоргино. Тал хээр, говь хосолсон намхан толгодын хөндийд “Шүтээн улаан уул-50” төслийг хэрэгжүүлж буй “Гео Эрин” ХХК-ийн геологийн хээрийн ангид бид үдийн алдад зочиллоо. 
 
Тус компани 4324 километр квадрат талбай буюу 12 листэд 1:50000-ны машстабын геологийн зургийг гурван жилийн хугацаанд төсвийн хөрөнгөөр хийх эрх авчээ. Газрын хээлэнд шингэх нарны илчинд онгож борлосон геологич залуус сэтгүүлч бидэнтэй халуун дотноор мэндчилэн угтав.  Кэмпийн гэрүүдийн хойно тэгш өнцөгт хэлбэрээр хайрцагласан талбайд цуглуулсан чулууны дээжүүдийг нэг эгнээнд эмх цэгцтэй байрлуулжээ.  
 
“Гео Эрин” ХХК-ийн захирал Б.Баасан “Манай анги 10 геологичтой. Энэ зун найман лист буюу 2500 орчим километр квадрат талбайн зургийг хийнэ. Өнөөдрийн байдлаар хийх ажлынхаа 75 хувийг гүйцэтгэсэн. Геологийн зураглал зөвхөн уул уурхай зориулалттай биш. Тухайн газрын ургамал, шавьж амьтны үлдэгдэл, хуурайшилт, цөлжилт, аянга цахилгаан буух магадлал бүхий газрын байрлал болон үер урсах газрыг хүртэл зааж өгдөг. Мөн нутаг орны хэмжээнд байгаа өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн найрлага эрдэс бодисыг ангилж, гео экологийн ажил хийдэг” хэмээн ярьсан юм.  
 
 
Тэрбээр орон нутгийн иргэдийн андуурдаг асуудал нь геологи, уул уурхай хоёроо ялгадаггүйд байгаа хэмээн ярилаа.
 
Бид маргааш өглөө нь кэмпээс 35 километрийн зайд байрлах “Улаан худаг” хэмээх газар байрлах эрлийн талбайд очлоо.
 
Эрлийн талбайд хаа сайгүй таардаг энгийн харагдах чулуу харагдана. Тэдгээр чулуу геологичдод эрт галав ертөнцийн түүхийг хүүрнэдэг гэнэ. Эрхий хурууны чинээ лүүп хэмээх томруулдаг шилээр чулууг норгож байгаад анхааралтай ширтэх залуу геологичид олон мянганы тэртээх нууцын оньсийг тайлах мэт харагдав. Элсний ширхгээс томгүй өнгө өнгөөр солонгорох талст бүхий ширхгийг нь шинжлээд дээрх чулуунд байгаа зэсийн хүдрийн агууламжийн талаар тэднээс сонсоод гайхаж бишрэх сэтгэл төрсөн юм. Хоорондоо 500 метрийн зайтай дээжүүдээс сорчлон авч 10 килограмм орчим чулуу үүрээд, багадаа 6-7 километр ихдээ 10 гаруй километр газар үүрч явган алхдаг геологичийн ажлыг чин сэтгэлтэй л хүн хийдэг аж.
 
 
Алт зэсийн үндсэн орд илрүүлжээ
 
Геологийн зураглал, геологчдийн ажлын үр дүнг тодорхойлох дараагийн алхам бол геологийн эрэл үнэлгээний талбай юм. Улаанбаатар хотоос 550 километрт байрлах Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумын заагт байрлах Хан худгийн эрэл үнэлгээний талбайд очлоо. Тус газарт Геологийн судалгааны үндэсний төв өнгөрсөн долдугаар сараас хойш хайгуул эрлийн ажил гүйцэтгэж байгаа аж. Бид судалгааны төвийн ахлах геологич Г.Төрмагнайтай уулзаж, хийж буй эрэл, үнэлгээ, судалгааны ажлын талаар нь тодрууллаа. Тэрбээр “Одоогийн байдлаар 4000 тууш метр буюу найман цооног өрөмдсөн. Хээрийн судалгаа болон лабораторийн судалгааны урьдчилсан дүнгээр алт, зэсний агуулга харьцангүй өндөр гарсан. Зарим дээжээс тонн тутамд 30 грамм алтны агуулга илэрч байна. Гэхдээ урьдчилсан байдлаар талбайн алт, зэсний нөөцийг эцэслэн тогтоогоогүй. Ер нь бол үндсэн ордыг илрүүлсэн”  гэв.
 
Зогдор, ноос нь сугсалзсан говийн эзэн тэмээн сүрэг хонгортон харагдана. Ягаан цэцэг соёолсон харганын үзүүр шаргалтан гандаж, газрын хэвлийн салхинд таанын толгой хагдарчээ. Эгнүүлэн өрсөн дээжний чулууг ангилж буй залуу геологичтой уулзаж, залуу хүн жилийн 180 хоногт хээрээр гэр, хэцээр дэр хийж, явах хэцүү биш үү хэмээн асуухад. Геологийн судалгааны төвийн тавдугаар ангийн ахлах геологич Н.Ган-Эрдэнэ “Би геологичоор ажиллаад найман жил боллоо. Монголын геологи дэлхийн түвшинд хүртэл хөгжиж байна. Геологийн судалгааны хүрээлэнгийн хэрэгжүүлж байгаа гурван жилийн судалгааны ажил нь залуу геологичийн хувьд эрчимжүүлсэн сургалт болж байгаад их баярлаж байгаа. Тэгэхээр цаашдаа миний ажлын туршлага илүү өндөр үнэлэгдэнэ. Эх орноо таньж мэдэх гэсэн аяны харгуй, ажлын амт надад хэзээ ч хэцүү санагдаж байгаагүй” хэмээн толгодын орой ширтэн өгүүлсэн юм.
 
Бид Хан худгийн ордоос найман километрт байрлах “Занаду Майнз” ХХК-ийн кэмпийг зорилоо. Хайлаас модоор сүүдрэвч хийсэн тамхи татах цэг, төмөр чингэлгийг давхарлаж барьсан үйлдвэрийн барилгад очлоо. Харагдаж байгаасаа илүү тохилог дээрх байгууламж дотор ширээн дээр  өрөмдлөгийн чөмгөн чулуун дээжүүдийг ангилан ялгах ажил хийгдэж байв.
 
Тэдний дундаас гойд анхаарал татсан 20 гаруй насны царайлаг, намхан шар охинтой очиж танилцлаа. Түүний нэрийг У.Цацрал гэх бөгөөд тус компанид геологич хийдэг аж. Тэрбээр “Би нэг жил геологичоор ажиллаж байна. Манай компанийн ажиллах орчин нөхцөл хэвийн. Хангамж сайтай. Бид 14 хоног амраад 28 хоног ажилладаг. Манай компани одоо хоёр талбайд өрөмдлөгийн ажил хийж байна. Хармагтай Цагаан судлын орд дээр нөөц нэмэгдүүлэх өрөмдлөгийн ажил явагдаж байна. Саяхан нээгдсэн “Зараа” хэмээх орд дээр нөөц тодруулах өрөмдлөгийн ажил явуулж байгаа.   Миний цалин маш боломжийн” гэсэн юм.  
 
 
“Занаду майнз” ХХК-ийн орон нутгийн ажилчид 1.1-1.2 сая төгрөгийн цалинтай
 
Орон нутаг хариуцсан менежер Р.Баттөр “Хармагтай ордод орон нутгаас 16 хүн ажиллаж байна. Энэ нь нийт ажилчдын 30 хувийг эзэлдэг. Цалин өдрийн 30-40 мянган төгрөг байдаг. Сардаа гар дээр 1.1 сая орчим төгрөг авдаг. Мөн Цогтцэций сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс Хармагтай төсөлд хэрэглэгдэж буй бүх ажлын хувцас болон бээлий, шуудай, зэргийг төвлөрүүлэн жилийн 70-80 сая төгрөгийн худалдан авалт хийдэг” гэв.
 
“Занаду майнз” ХХК-ийн өрөмдлөгийн талбайд хамгийн гүндээ 1400 метрийн гүнээс өрөмдлөг хийдэг аж. Мөн дунджаар 500-600 метрийн гүнд өрөмдлөг хийдэг байна. Тус компани Цогтцэций сумын Билгэх багт нөөцөө нэмэгдүүлэх хайгуулыг одоогоор хийж байгаа бөгөөд 1:1000 машстабтай зураглалын дагуу 100 метрийн торлог үүсгэсэн байна.
 
Ашигт малтмал газрын тосны ерөнхий газраас геологийн тогтоц ба ашигт малтмалын байршлын зүй тогтлыг тодруулан 80 гаруй төрлийн 1900 гаруй орд, 7500 орчим илэрц, геофизик, геохимийн олон мянган гажил, эрдэсжсэн цэгүүдийг тогтоожээ. Улмаар Монгол Улсын эрдэнэсийн санд 2783.65 тонн алт, 42.1 мянган тонн мөнгө, 60.6 сая тонн зэс, 1530 мянган тонн молибден, 1822.4 сая тонн төмрийн хүдэр, 38.5 тэрбум тонн нүүрс зэрэг голлох ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай мэдэгдсэн юм. Монгол Улс 2020 он гэхэд нийт нутаг дэвсгэрийнхээ 45 хувьд улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.  Эх орны эрдэнэсийг Монгол инженерийн зураглалаар торлон бүрхэж бүртгэх ажил ийнхүү амжилттай явагдсаар байна.
 
 
Ц.Чандмань- Эрдэнэ  /МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН/

Өмнөх бичлэг“Платинум ланд” ХХК Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартуудыг амжилттай нэвтрүүллээДараагийн бичлэгАвлигыг мэдээлэх утас 1800-1969

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-263506
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Холбоо барих

    Санал асуулга

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны аль үе шатанд авлига байж болох вэ?

    Санал өгөхҮр дүн
    Санал асуулгуудын түүх

    • Хууль тогтоомж
    • Алсын хараа-2050
    • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
    • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
    • Улсын жилийн төлөвлөгөө
    • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
    • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
    • Нэгдсэн тайлан
    • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
    2024 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ