Аж ахуйн нэгжүүдийн анхааралд
“Ашигт малтмалын хайгуулын асуудал”, “Ашигт малтмалын орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн асуудал” хэлэлцэх эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн СТР/2019-01 дүгээр өргөтгөсөн хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдана.
АМГТГ-ын 1-р байрны хурлын танхимд 09 цагт хурал эхэлнэ.
Хэлэлцэх асуудал:
Төслийн нэр |
Компани |
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших MV-000723 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь Төмөртийн-Овоо нэртэй цайрын ордын гүний түвшинд 2012-2016 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан
|
“Цайртминерал” ХХК |
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг ашиглах ил уурхайн өргөтгөлийн техник-эдийн засгийн үндэслэл
/Жилийн хүчин чадал 4500.0 мян.тн нүүрс/ MV-013311, MV-013312, MV-000901
|
“Шивээ-Овоо” ХХК
|
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ