Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж /Газрын тос/
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 дугаар тушаалын дагуу Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр 5 төрлийн ашигт малтмалын хайгуулын ажилд хэрэглэх аргачилсан зөвлөмжийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн дэргэдэх “Эрдэс баялгийн судалгаа, геомэдээллийн сургалтын төв”-ийн захирал, профессор Г.Ухнаагаар ахлуулсан төслийн багийнхан боловсруулан ажиллаж байна.
Аргачилсан зөвлөмж тус бүрээр салбарын төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, геологчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг ШУТИС-ийн төв номын сангийн хурлын E-604 тоот өрөөнд дараах цагийн хуваарын дагуу явуулах тул идэвхтэй оролцож саналаа өгөхийг хүсье.
Газрын тосны аргачилсан зөвлөмжийн төслийн хэлэлцүүлэг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Лхагва гарагт 11.00-15.00 цагийн хооронд ШУТИС-ийн I байрны №221 тоотод болно.Аргачилсан зөвлөмжтэй холбоотой саналаа Нэгдсэн үндэстний гудамж- 5/2, Засгийн газрын II байр, 310 тоот өрөөнд бичгээр болон, 264883 дугаар утсаар ирүүлэх боломжтой.