Төрийн дээд одонгоор шагнав
XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр салбартаа идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Төрийн дээд одонгоор шагналаа. Шагналыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гардуулан өгсөн юм.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
АМГТГ-ын Орлогч дарга Мижиддоржийн Энхжаргал,
ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч Сэрээнэнгийн Жаргалан,
МУИС-ийн Ахмад багш Дангиндоржийн Доржготов
“Гео-Эрин” ХХК-ийн захирал Батчулууны Баасан
Алтан гадас одон
Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
Яринпилын Ариунчимэг
Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
Лувсанцэдэнгийн Уранбилэг нарыг тус тус шагналаа.
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр салбарын сайд Төрийн дээд одонгоор шагнуулсан хүмүүст баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүссэн юм.
Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн суурь болсон манай салбар өнгөрсөн онд төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэнд салбарын сайдын хувь сэтгэл хангалуун байна. 2019 онд бид томоохон бүтээн байгуулалтын хэд хэдэн ажил хийхээр зорин ажиллаж байна. Тухайлбал, олон жил хүлээгдсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гарган, ард иргэддээ 1072 хувьцааны ногдол ашгийг хүртээх болно. Мөн Газрын тос боловсруулах, Алт цэвэршүүлэх, Зэс хайлуулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Та бүхэн минь дор бүрнээ хичээн ажиллаж, салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулаарай” хэмээн захилаа.