Нээлттэй хэлэлцүүлэг болно
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 дугаар тушаалын дагуу Канад улсын засгийн газрын СЕСМИМ (SESMIM) хөтөлбөрийн санхүүжилтээр “АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЛАГ, ОРДЫН НӨӨЦИЙН АНГИЛАЛЫГ ЗЭСИЙН ХАЙГУУЛЫН АЖИЛД ХЭРЭГЛЭХ АРГАЧИЛСАН ЗӨВЛӨМЖ”-ийг Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны төслийн багийнхан боловсруулан ажиллаж байна.
Эрдэс баялагийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, геологичдын дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны Лхагва гарагт ШУТИС-ийн Төв номын сангийн E-405 тоотод 14:00 цагт явуулах тул та бүхэн идэвхтэй оролцож, саналаа өгөхийг хүсье.
Аргачилсан зөвлөмжтэй холбоотой саналаа хүсэлтийг дараах хаягаар ирүүлнэ үү.
E-mail: enkhjargal2404@gmail.com
Утас: 99823757