Аж ахуйн нэгжүүдийн анхааралд
ЗАРЛАЛ
2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах оронд зохион байгуулагдах Монгол-Хятадын 3 дахь удаагийн экспо арга хэмжээнд оролцож уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр БНХАУ-ын талтай Хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурах, төсөл танилцуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд 2019 оны 7 дугаар сарын 19-ний дотор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (утас: 324379)-т мэдээллээ ирүүлнэ үү. Холбогдох зардлыг тухайн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцна.
УУХҮЯ-ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС