Сайд Д.Сумъяабазар Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзав
Уул уурхай,хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд К.И.Кобландиныг нутаг буцаж байгаатай холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүндэтгэн хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайдын томилолтын үеэр хамтран хэрэгжүүлсэн ажлууд болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Элчин сайд К.И.Кобландин энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болон уул уурхайн салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.