Г.Нандинжаргал хатагтай Рита Шварцелюр-Суттертийг хүлээн авч уулзлаа
УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Рита Шварцелюр-Суттер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ХБНГУ-ын төлөөлөгчид наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалэнэ жил Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг цохон тэмдэглэн илэрхийллээ. Харин Хатагтай Рита Шварцелюр-СуттертМонгол Улс, ХБНГУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байж, энэхүү ололтын бататган, харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байгааг хэлсэн юм.
Уулзалтын хүрээнд талууд хоёр орны Уул уурхайн салбарт “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг улам өргөтгөн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахаа ярилцсан юм.