ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТАЛААР
Газрын тосны олборлолтын чиглэлээр:
Монгол Улсын хэмжээнд 2020 онд 6,6 сая баррель (890,000 тонн) газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын
тосны орлогоос улсын төсөвт 335,6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 839 739 баррель буюу106 806 тонн газрын тос олборлож,
740 244 баррель буюу 93 386 тонн (12,72%)газрын экспортлож, 2020 оны 05 сарын 31-ний өдрийн байдлаар 38,2 тэрбум
төгрөгийн орлого хуримтлуулаад байна.
Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:
2020 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 711 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импорлосноос
шатахуун 586,3 мян.тн, бусад бүтээгдэхүүн 113,8 мян.тн импортлосон байна.2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн
байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 31 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.Үүнээс:
А-80 автобензин 56;
Аи-92 автобензин 21;
Дизелийн түлш 34;
ТС-1 онгоцны түлш 7хоногийн нөөцтэй байна.
Жижиглэнгийн үнийн хувьд Баруунбүс, Хангайн бүс, Төвийн бүс болон Зүүн бүсдэх тулгуур төвүүдэд борлуулж буй дизелийн
түлш 100 төгрөгөөр тус тус буурсанбайна. Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийн судалгаанаас харахад
"Шунхлай"ХХК, "Магнай Трейд" ХХК-ийн дизелийн түлш мөн 100 төгрөгөөр буурсан байна.
Бөөний үнийн хувьд "Магнай Трейд" ХХК-ийн Аи-92 автобензиний бөөний үнэ 100 төгрөг, "НИК" ХХК-ийн Аи-92 автобензиний
бөөний үнэ 80 төгрөгөөр тус тус өссөн бол "Сод МонголГрупп" ХХК-ийн дизелийн түлш 80 төгрөгөөр буурсан байна.Харин
Дархан-Уул аймгийн А-80 автобензиний бөөний үнэ 190 төгрөг, дизелийн түлшийн үнэ 60 төгрөгөөр тус тус буурсан бол Увс аймаг
дахь А-80 автобензиний бөөний үнэ 110 төгрөгөөр өссөн байна.