УУХҮЯ-ны албан хаагчид “Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, ОУ-ын болон бүс нутгийн терроризмийн өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт сургалтад хамрагдлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлийн ажлын албатай хамтран“Мэдээллийн аюулгүй байдал, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, Олон улсын болон бүс нутгийн терроризмийн өнөөгийн нөхцөл байдал”сэдэвт сургалтыг яамны нийт албан хаагчдын дунд зохион байгуулсан бөгөөд уг сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд бөгөөд Терроризмтэй тэмцэх зөвлөлийн гишүүн О.Батнайрамдал нээв.
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Терроризмтой тэмцэх зөвлөлийн ажиллах журамд зааснаар тус зөвлөл нь терроризмоос ангид байх, терроризмтой тэмцэх чиглэлийн сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах,Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахчиг үүргийн хүрээнд зохион байгуулсан уг сургалтаар цахим халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлэх, гэмт халдлагын нөхцөл байдал, Монгол улсад энэ төрлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Цахим орчин хөгжихийн хэрээр мэдээллийн аюулгүй байдал алдагдах, Төрийн байгууллага болон хувь хүмүүс санхүүгийн луйварт өртөх магадлал өндөр болсон. Иймд төрийн байгууллагууд энэ төрлийн эрсдэлд өртөхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, ажилтан бүр хувийн болоод ажил хэрэгтэй холбоотой мэдээллийн нууцлалыг сайтар хангах, программ хангамжийн тусламжтайгаар эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.