АЖ АХУЙН НЭГЖИЙН УДИРДЛАГА НАРТ:
Аж ахуйн нэгжүүд хавсралтаар хүргүүлж буй хуваарийн дагуу ажилчдыг шинжилгээнд хамруулж, шинжилгээнд хамрагдсан ажилтны бүртгэл болон төлбөр төлсөн баримтын хуулбарыг тухайн өдөрт багтаан Шуурхай штабын erdenetsetseg@mmhi.gov.mn хаягаар илгээнэ. Шинжилгээг өгөхөөр очихдоо шинжилгээний төлбөрийг төлсөн баримтыг авч очино. Ажилчдын бүртгэлийг хийж Шуурхай штабтай хамтарч ажиллах ажилтанг томилж ажиллуулах ба томилогдсон ажилтан нь Шуурхай штабын 88084835, 88076278, 88043636 утсаар холбогдож, мэдээ, мэдээллийг солилцон, тулгамдсан асуудлыг тухай бүрд нь шийдвэрлүүлж ажиллахыг мэдэгдэж байна. Шинжилгээнд хамрагдсан ажилтны халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, бусадтай хавьтал үүсгэхгүй байх тал дээр хатуу анхаарч, шинжилгээний хариу гармагц ээлжийн ажилчдыг орон нутаг руу тээвэрлэхдээ батлагдсан журмын дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах шаардлагатай байна. Ээлжээс бууж буй болон ээлжинд гарч буй ажилчдын тээвэрлэлт, халдваргүйжүүлэлт, ариутгал, бусадтай хавьтал үүсгэхгүй байх асуудалд онцгой анхаарч, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авч нягтлахыг зөвлөж байна.
ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ