ЭРДЭС БАЯЛАГ – ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд "УУРХАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД-ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” уриан дор анхдугаар Үндэсний чуулган Эрдэнэт хотод зохион байгуулагдаж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан билээ.
Үүний дараа 2-р чуулган 2019 онд УУХҮЯ-ны санаачилгаар “ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ” уриан дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж чуулган тус бүрээс зөвлөмж гарч тодорхой ажлууд хийгдсэн бөгөөд энэ удаагийн чуулганыг “ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.
Та бүхнийг энэхүү цахим чуулганд оролцохыг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: БҮРТГЭЛИЙН ХУУДАС (google.com)
Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын хэн бүхнийг "Эрдэс баялаг – эмэгтэйчүүд III чуулган"-аар тодруулах дараах төрөлд нэрээ дэвшүүлэхийг хүсч байна.
Бусдаас суралцаж, хамтдаа хөгжих боломжийг бие биендээ бий болгоцгооё.
Доорх холбоосоор орж саналаа дэвшүүлээрэй.