УУХҮЯ-НЫ ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Б.АНХБАЯР БНЭУ-ЫН ГАНГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр БНЭУ-ын Гангийн яамны газрын дарга Винод Бахадетэй цахим уулзалт хийлээ. БНЭУ-д коксжих нүүрс нийлүүлэх асуудлаар хоёр талын Хамтарсан ажлын хэсэг байгуулагдан анхны уулзалтыг цахимаар хийсэн юм. Ажлын хэсгийн уулзалтаар Тавантолгойн ордын нүүрсний өнөөгийн нөхцөл байдал, төрөл болон Энэтхэгт нийлүүлэх маршрут, тээвэр, ложистик болон бусад асуудлын талаар санал солилцсон. Уулзалтад монголын талаас УУХҮЯ, БНЭУ дахь Монгол Улсын ЭСЯ, ЗТХЯ, АМГТГ, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, Монгол Нүүрс Ассоциаци, энэтхэгийн талаас Гангийн яам, Монгол Улс дахь БНЭУ-ын ЭСЯ болон RINL, SAIL, Tata Steel Ltd зэрэг томоохон компаниудын төлөөлөгчид оролцлоо.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ