“ГАЗРЫН ТОС – 2021” ХУРЛЫН ЭМХЭТГЭЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.
а. Өгүүллийн нэр
б. Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
в. Хураангуй
г. Түлхүүр үг
д. Оршил
е. Өгүүллийн үндсэн хэсэг
ж. Дүгнэлт
з. Ишлэл татсан ном, зохиолын нэрс
и. Зохиогчийн тухай.
2. ЭШӨ нь 297×210мм (A4) хэмжээтэй 7 хуудсанд багтсан байна.
3. Өгүүллийг зөвхөн Windows/2000/ХР/VISTA-ийн MicrosoftOfficeWord2003 программыг ашиглан TimesNewRomanфонт, 10 ptүсгийн өндрийг сонгон бичнэ.
4. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
5. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
6. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 150-250-н үгэнд багтааж бичнэ.
7. Өгүүлэлд 3-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд хоёр үг заавал орсон байна.Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгалтай үг, ганц тоон дээр байна.
Жишээ заавар татах холбоос: https://we.tl/t-yQgxJ8evAR