Yondon
Холбоо барих
Утас: (51) 263253 - 211
ГЭЛЭНГИЙН ЁНДОН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД

 

Хувийн мэдээлэл:

Төрсөн он, сар, өдөр          1967 оны 9 сарын 10 өдөр.

Төрсөн газар                        Монгол улс, Улаанбаатар хот.

Гэр бүлийн байдал            Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.

 

Боловсрол:

1983.09 – 1985.06              УБ хотын 75 дугаар сургуулийн 10-р ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

1985.09 – 1991.06               ЗХУ (хуучин нэрээр). Иркутск хотын Политехникийн дээд сургуулийн Уулын факультетийг төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Мэргэжил: Уулын инженер-маркшейдер

Нэмэлт боловсрол:

1998.02 – 2002.06              ОХУ. Иркутск хотын Техникийн их сургуулийн докторантурд өдрөөрсуралцаж, Эрдмийн зөвлөл дээр нь геолого-минералогийн доктор (Ph.D)–ын зэрэг хамгаалсан.

2006.04 – 2006.05             Монгол улс. Үйлдвэр, худалдааны яам болон ШУТИС-ийн хамтран зохион байгуулсан Мэргэжил дээшлүүлэх курсэд суралцаж Монгол улсын Зөвлөх инженер болсон.

 

Ажлын туршлага:

2020.07 сараас                 Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд

2018.05 – 2020.07           “Монголросцветмет” ТӨҮГ-т:

  • Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал

2017.09 – 2018.05            Төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т:

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга.

2013.01 – 2017.09            Монгол-Оросын хамтарсан төрийн өмчит “Монголросцветмет” ТӨҮГ-т:

  • Баргилтын уулын үйлдвэрийн ерөнхий инженер (2014.03.01 хүртэл).
  • 2014.03.01-нээс Бор-Өндөр УБҮ-ийн Баргилтын уурхайн (цех) дарга.

2009.12 – 2013.01            Монгол-Оросын хамтарсан төрийн өмчит “Монголросцветмет” ТӨҮГ-т:

  • “Шижир алт” ХХК-ийн “Заамар” алтны үйлдвэрийн захирал.

2007.01 – 2009.12            Монгол-Оросын хамтарсан төрийн өмчит “Монголросцветмет” ТӨҮГ-т:

  • Ерөнхий маркшейдер, Хөгжил хэтийн төлөвийн хэлтсийн дарга, Үйлдвэр техникийн хэлтсийн дарга.

2002.08 – 2007.01           Монгол-Оросын хамтарсан төрийн өмчит “Монголросцветмет” ТӨҮГ-т:

  • “Бор-Өндөр” УБҮ-ийн “Адаг” гүний уурхайн маркшейдер,
  • “Бор-Өндөр” гүний уурхайн ахлах маркшейдер,
  • “Бор-Өндөр” гүний уурхайн ерөнхий инженер,
  • “Бор-Өндөр” УБҮ-ийн Ерөнхий маркшейдер

1998.02 – 2002.06            “Монголросцветмет” ХХК-ийн томилолтоор, ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийн докторантурын өдрийн ангийн докторант.

1991.12 – 1998.01               Шинжлэх ухааны академийн харъяа Уул уурхайн хүрээлэн, Уул уурхайн техник-технологийн секторд эрдэм шинжилгээний дэд ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан.

Гадаад хэлний мэдлэг:

Орос хэл:                               5 баллын үнэлгээгээр – “5”.

Англи хэл:                             5 баллын үнэлгээгээр – “3”.

 

Лиценз, зөвшөөрөл:

  • Зөвлөх инженер: Монгол улсын Зөвлөх инженер-ийн хариуцлагаар, Ашигт малтмалын орд газрыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)боловсруулах ажлыг удирдах, хийгдсэн ТЭЗҮ-д шүүмж, дүгнэлт бичих эрхтэй.
  • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-ийнгишүүн.

Нэмэлт мэдээлэл:

  • 2004 оноос ЮНЕСКО-гийн харъяа Олон улсын маркшейдерийн Холбоо (ОУМХ)-ны “Орд газрын геометрчлэл, нөөцийн менежмент”-ийг хариуцсан 2 дугаар комиссийн гишүүн
  • 2016 оноос ОУМХ-ны Тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
  • 2006, 2007 онуудад Монгол-Оросын хамтарсан Төрийн өмчит “Эрдэнэ үйлдвэр” ХХК-ийг шалгах ажлын хэсгийн шинжээчээр Төрийн өмчийн хорооноос томилогдож ажилласан.
  • 2020 онд “Оюутолгой” ХХК-ийн “…Нөөцийн тодотгол тайлан”-д шинжээчээр УУХҮЯ-наас томилогдсон.
  • 2006 оноос ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийг Маркшейдерийн мэргэжлээр төгсөгчдийн Диплом хамгаалах комиссын даргаар ажилласан.
  • 2016 оны 5 сараас Монголын маркшейдерийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.