Уул уурхайн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар хамтарсан тушаалд гарын үсэг зурна
“Стратегийн бүтээгдэхүүний санхүүжилтийн схемыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай” Монголбанкны ерөнхийлөгч, Уул уурхайн сайд хамтарсан тушаалд гарын үсэг зурах арга хэмжээ маргааш буюу аравдугаар сарын 26-ны өдрийн 13:30 цагт Уул уурхайн яамны хурлын зааланд болно. Энэхүү дэд хөтөлбөр батлагдсанаар нефтийн бүтээгдэхүүн импортлогчид бага хүүтэй санхүүгийн эх үүсвэртэй болж, нефтийн бүтээгдэхүүний нөөц нэмэгдэж, валютын ханшийн нөлөөлөл багасч, жижиглэнгийн үнэ тогтворжих юм.