“Ил тод уул уурхай” хэвлэлийн мэдээ №1

“Ил тод уул уурхай” хэвлэлийн мэдээ №1

Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар Уул уурхайн яамны бүтэц орон тоог шинэчилэн баталсан. Уул уурхайн яамны шинэ бүтцээр Хуулийн хэлтсийг татан буулгасан. Тодруулбал 5 газар, 4 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Энэ салбараа мэддэг, туршлагатай, өндөр ур чадвартай боловсон хүчнээр бүрдүүлж ажиллана.
 
Яамны албан хаагчдын орон тоо 74 байсныг 15 хувиар цомхтгож одоогоор 66 албан хаагч ажиллана. Цөмийн энергийн газар татан буугдсан тул цацрагт идэвхт ашигт малтмалын асуудал хариуцсан 8 мэргэжилтэн шилжин ажиллахаар болж байна. 
 
Уул уурхайн яам баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллана
 
Уул уурхайн яам, Шинэчлэлийн Засгийн газрын үеийн эрдэс баялаг, газрын тосны салбарын бодлого үйл ажиллагааг уламжлан, эрчимжүүлж, баялаг бүтээгчдийг дэмжин ажиллана. Тухайлбал, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176-р конвенцид нэгдэх тухай хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулна.
 
Мөн шинээр батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, салбарын холбогдох хуулиудийн хэрэгжилтийг хангах,  тэдгээртэй уялдуулсандүрэм, журам, стандартыг шинэчилнэ. Түүнчлэн зэс, алт, жонш, төмөр, газрын ховор элемент, цайр, холимог металл зэрэг хөтөлбөр боловсруулж Засгийн газраар батлуулна. 
 
Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож бүртгэлжүүлэн, тэдгээрт тавигдах шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулна. Уурхай, баяжуулах үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлтийн журам, стандартыг олон улсын туршлагад нийцүүлэн боловсруулан мөрдүүлжхариуцлагыг дээшлүүлнэ.Уул уурхай өндөр хөгжсөн улс орнуудтайхарилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах болно.Уул уурхай, газрын тосны салбарын бодлого, үйл ажиллагааг өргөн сурталчлах, ялангуяа гадаад улс, гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан мэдээлэл, сурталчилгаанд түлхүү анхаарна. 
 
106 тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
 
 “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу талбайд зарцуулсан зардлыг тооцон босго үнээ баталгаажуулсан 23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийг дахин олгоод байна.
 
Дээрх 15 талбайн 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан бол 3 талбайд шинэ компаниуд шалгарсан. Өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд босго үнийг журмын дагуу олгосон байна.
 
Хоёр удаа сонгон шалгаруулалт зарлаад санал ирээгүй 3 талбайг АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.
 
Сонгон шалгаруулалт явуулсны дүнд улсын төсөвт 316 сая орчим төгрөгийн орлого орсон байна.
 
Геологи хайгуулын ажлын зардал, бусад зардлыг баримтад үндэслэн баталгаажуулж, босго үнийг нь тогтоосон нийт 18 талбайд сонгон шалгаруулалт зарлаж хуулийн хүрээнд шалгаруулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Босго үнээ баталгаажуулаагүй аж ахуйн нэгжүүд АМГ-ын ажлын хэсэг дээр тухайн талбайд зарцуулсан зардлаа тооцон баталгаажуулж босго үнээ тогтоох шаардлагатай байгааг анхаарна уу.
 
Энэ онд 152 хайгуулын ажлын тайлан, 149 уурхай, Уулынүйлдвэрийн ТЭЗҮ хүлээн авсан 
 
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2014 онд нийт 44 удаа хуралдсан. Хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.Үүнд:
  • Стратегийн орд, уурхайн нөөц, ТЭЗҮ-ийг хэлэлцэж 3 удаагийн өргөтгөсөн хуралдаанаар 5 уурхай, уулын үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) хэлэлцэж дүгнэлт гаргасан.
  • Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын үр дүн, төсвийн тодотголыг 8 удаагийн хурлаар хэлэлцэж 20 төслийн үр дүн, 2014 онд үргэлжлэн хэрэгжих 38 төслийн тодотголыг хэлэлцэж Уул уурхайн сайдын тушаал гаргасан.
  • Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүн, нөөцийг улсын бүртгэлд бүртгэх 14 удаагийн хурлыг зохион байгуулж 152 тайланг хэлэлцэж шийдвэрлэсэн.
  • Ашигт малтмалын ордыг ашиглах ТЭЗҮ-ийг хэлэлцэх 19 удаагийн хуралдаанаар 149 уурхай, уулын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гарган ажиллав.
 
ЭБМЗ-ийн өргөтгөсөн болон салбар хуралдаанаарулсын нөөцийн нэгдсэн бүртгэлд 17 төрлийн ашигт малтмалын нөөц нэмж бүртгэв. 
 
Голлох ашигт малтмалын нөөцийг авч үзвэл:Алт 98.1 тн, төмөр 35.6 мян.тн, нүүрс 6.5 сая.тн, зэс 978 846 тн, жонш 4.168,28 мян.тонныг тус тус бүртгэсэн байна. 
 
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлын санхүүжилтийг 10 тэрбум төгрөгт хүргэсэн
 
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгийг жил бүр нэмэгдүүлэнэ гэж заасны дагуу 2014 онд 10 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулсан байна. Геологийн судалгааны ажилд зарцуулах санхүүжилт нэмэгдсэнээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрдэл зураг зохиох ажлыг нутаг дэвсгэрийн 81,94 хувь, 1:50000-ны масштабын геологийн зураглал ерөнхий эрлийн ажлаар 31 хувийг тус тус хамруулсан. Мөн сэдэвчилсэн судалгааны 8 төсөл, гадаад хамтын ажиллагааны 3 төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
 
2014 онд Улсын комисст шинээр 24 уурхай, баяжуулах үйлдвэр хүлээн авсан байна. 
 
2014 онд шинээр 45 уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэж байгаагаас 24 уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж Улсын комисс хүлээн авсан байна. Үлдэж буй уурхай, баяжуулах үйлдвэрүүд нь санхүү, зах зээлийн болон дэд бүтэц зэрэг бусад асуудлаас шалтгаалж хараахан бүрэн ашиглалтанд орж амжаагүй байна.
 
Хүлээн авсан уурхай, баяжуулах үйлдвэрийг ангилж үзэхэд ил уурхай-19, баяжуулах үйлдвэр-4, хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр-1 байна. Тухайн уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор шинээр бий болсон ажлын байрны тоо 2687 болж төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 509 орчимтэрбум төгрөгт хүрлээ. Эдгээрийг ашигт малтмалын төрлөөр авч үзвэл:
 
20.94 сая га талбайд өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгоно
 
Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 20.94 сая га талбайдшинээр өргөдлийн журмаар, харин улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдэж үнэ цэнэ, хэтийн төлөвийг нь тодорхойлсон эрдсийн хуримтлал бүхий10.15 сая гаталбайд сонгон шалгаруулалтын журмаар тус тус хайгуулын тусгай зөвшөөрөлолгох боломжтой гэж тогтоосон.
 
Үүнээс дэд бүтэц, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан хайгуулын тусгай зөвшөөрлийг үндэсний аюулгүй байдлын бодлого, үзэл баримтлалд нийцүүлж төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бэлтгэл ажил хийгдэж байна.
 
Сонгон шалгаруулалтаар олгох 10.15сая га талбайн хувьд улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдэж үнэ цэнэ, хэтийн төлөвийг нь тодорхойлсон эрдсийн хуримтлал бүхий 6.2 сая га, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон 2.32 сая га, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан талбай 1.56 сая га талбай тогтоогдсон.
 
Эдгээрээс эрдсийн хуримтлал бүхий талбайгаас эхний ээлжинд нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалтын журмаар олгохоор төлөвлөж байна.
 
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг хүлээн авах эрэмбийг цахим мэдээллийн тусламжтай тогтоох бэлтгэл ажил хангагдсан. 2015 оны 1 дүгээр сарын дундуур олгож эхлэхээр төлөвлөж байна. Ингэснээр ирэх оны төлөвлөгөөт хайгуулын ажил хавар эрт эхлэх боломжтой гэж үзэж байна. 
 
Уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн
 
2014 оны 11 дүгээр сарын байдлаар уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ:
 
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдалтай харьцуулбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 254.5 мянган тонноор буюу 35.7%, молибдений баяжмалын үйлдвэрлэл 191.3 тонноор буюу 5.6%, алтны үйлдвэрлэл 2.1 тонноор буюу 25.1%, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 1.8 сая тонноор буюу 32.8%, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 126.0 мянган тонноор буюу 60.8%, газрын тосны үйлдвэрлэл 2.3сая баррелиар буюу 49.1%-иар тус тус өссөн байна.
 
Энэ оны 11 дүгээр сарын байдлаарх экспортынөссөн дүнтэй харьцуулвал нүүрсний экспорт822.6мянган тонноор буюу5.1 хувь, алтны экспорт 1.0 тонноор буюу 14.1%, газрын тос1.8 сая баррелиар буюу39.7%-иар, зэсийн баяжмал667.1 мянган тонноор буюу 2 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.
 
2014 оны 11 дүгээр сарын байдлаар Уул уурхайн салбараас татварын орлогоор Улсын төсөвтнийтдээ1 их наяд 75.4тэрбум төгрөг төвлөрөөд байна.
 
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл 125.2 хувьтай байна
 
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл 2014 оны 11 дүгээр сарын байдлаар Ашигт малтмалын газар төлөвлөгөөгөө 156.9 хувиар биелүүлсэн бөгөөд нийт 41.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 38.2 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.7тэрбум төгрөг, бусад орлого 1.7 тэрбум төгрөг байна. 
 
Газрын тосны газар төлөвлөгөөгөө 121 хувиар биелүүлсэн бөгөөд нийт 245.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Газрын тосны орлого 243.4 тэрбум төгрөг, бусад орлого 1.9 тэрбум төгрөг байна. Нийлбэр дүнгээр Уул уурхайн сайдын багцын гүйцэтгэл 125.2 хувьтай байна.
 
Шатахууны үнэ тогтвортой байна
 
Энэ оны эхний 11 сарын байдлаар 1.1 сая тонн шатахуун импортлон авсан. Импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний 63 хувийг төрийн өмчит “Роснефть” компани нийлүүлжээ.Дэлхийнзах зээл дээр WTI газрын тосны үнэ 29 хувь, Брент тосны үнэ 36 хувь, Уралс-32 газрын тосны үнэ 36 хувь, Дачин-33 газрын тосны үнэ 40 хувиар тус тус буурсан мэдээ байна. Шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгож байсан хөнгөлөлттэй зээл, форвард хэлцэлийн валютын ханшийн хөнгөлөлт зэргийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хөнгөлөлттэй зээлийг ердийн хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх, валютын ханшийг 1470-аас 1800 төгрөгт ойртуулах ажил хийгдэж байна. Жижиглэнгээр худалдаалах шатахууны үнэ 2 жил гаруйн хугацаанд тогтвортой байсан ба цаашид ч тогтвортой байлгахаар судалгаа хийж байна. 
 
Шатахууны ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна
 
Шатахууны үлдэгдэл 114.6 мянган тонн бөгөөд энэ нь ердийн хэрэглээний 43 хоногийн хэрэглээг хангах юм. Үүнээс А-80 автобензин 60, АИ-92 43, дизелийн түлш 36 хоногийн хэрэглээг хангах үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад өссөн байна.