“Эрдэс баялгийн салбар 2025-II” хэлэлцүүлэг болно

“Эрдэс баялгийн салбар 2025-II” хэлэлцүүлэг болно

Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийг хоёрдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулах юм.
 
“Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор зохион байгуулагдах олон нийтийн хэлэлцүүлэг “Эрдэс баялагийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Орон нутагтай харилцах асуудал”, “Геологи, уул уурхай, газрын тосны салбарын томоохон төслүүд”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн 4 хэсгээс бүрдэх юм. Энэхүү хэлэлцүүлэгт яам, агентлаг, мэргэжлийн холбоод, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллагын нийт 300 орчим төлөөлөгч оролцоно.