Шилжин явах цом “Эрдэнэс тавантолгой”-д очлоо

Шилжин явах цом “Эрдэнэс тавантолгой”-д очлоо

Монголын геологичдын өдрийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Спортын дөрвөн төрөлт шилжин явах цомын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улсад үндэсний геологийн алба үүссэний 77 жилийг тохиолдуулан зохион байгуулсан спортын наадмын хаалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, мөн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат, Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Энхжаргал, Монголын геологийн холбооны Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар оролцож, байр эзэлсэн тамирчдад шагналыг нь гардуулан өглөө.

Хамгийн өрсөлдөөнтэй өрнөсөн сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд хоёр удаагийн хошой мөнгөн медальт “Монруд” ХХК-ийн баг аваргаар шалгарсан бол бүх төрлийн нийлбэр оноогоор “Эрдэнэс тавантолгой” ХХК тэргүүлж, энэ жилийн шилжин явах цомын эзнээр тодорсон байна.

Монголын геологийн холбооны зүгээс тэмцээнд оролцсон нийт тамирчид болон жил бүр энэ тэмцээнийг ивээн тэтгэж оролцдог “Гоби эксплорейшн” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.

Ширээний теннисийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд

1-р байр “Эрдэнэс монгол” ХХК-ийн тамирчин Оюунбат

2-р байр “Эрдэнэс тавантолгой”ХХК-ийн тамирчин Хатанбаатар

3-р байр УУХҮ-ийн яамны тамирчин Ц.Мөнхцэнгэл

Ширээний теннисийн тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд

1-р байр “Тэргүүн ресурс” ХХК-ийн тамирчин Жумдаан

2-р байр “Гоби эксплорейшн”ХХК-ийн тамирчин Бүрэнтэгш

3-р байр Геологийн төв лабораторийн тамирчин Дуламсүрэн

Шатрын тэмцээнд

1-р байр Геологийн төв лабораторийн баг тамирчид

2-р байр “Монруд” ХХК-ийн баг тамирчид

3-р байр “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн баг тамирчид

Гар бөмбөгийн тэмцээнд

1-р байр “Тэргүүн ресурс” ХХК-ийн баг тамирчид

2-р байр “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн баг тамирчид

3-р байр Геологийн төв лабораторийн баг тамирчид

Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд

1-р байр “Гоби эксплорейшн” ХХК-ийн баг тамирчид

2-р байр Геологийн судалгааны төвийн баг тамирчид

3-р байр УУХҮ-ийн яамны баг тамирчид

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд

1-р байр “Монруд”ХХК-ийн баг тамирчид

2-р байр “Тэргүүн ресурс” ХХК-ийн баг тмирчид

3-р байр “Эрдэнэс монгол” ХХК-ийн баг тамирчид