• Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Цаг үе, үйл явдал /
  3. С.Мандахбат: Гаднын хөрөнгө оруулагчид хууль эрхзүйн орчин гэхээс илүү бодлогын хувьд тогтвортой байхыг хүсч байна
С.Мандахбат: Гаднын хөрөнгө оруулагчид хууль эрхзүйн орчин гэхээс илүү бодлогын хувьд тогтвортой байхыг хүсч байна
Цаг үе, үйл явдал Ярилцлага 2017-03-07

С.Мандахбат: Гаднын хөрөнгө оруулагчид хууль эрхзүйн орчин гэхээс илүү бодлогын хувьд тогтвортой байхыг хүсч байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбаттай тус салбарын хууль, эрхзүйн орчин болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай улс уналтад орсон эдийн засгийн ихэнх хувийг эзлэдэг уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах гэж эрвийх дэрвийхээрээ хичээж байна. Гэхдээ гаднынхан манайд хөрөнгө оруулахад хууль эрхзүйн орчин нь болохгүй байна, учир дутагдалтай гэх мэтээр багагүй шүүмжилдэг. Манай улсын уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчин өнөөдөр ямар байгаа вэ?

-Монгол Улсад Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхлээд  20 жил боллоо. Энэ хугацаанд хөдөө аж ахуйд суурилсан эдийн засаг уул уурхайд тулгуурласан эдийн засаг руу шилжсэн. Эдийн засгийн гол тулгуур болсон салбараа авч явахын тулд хууль, эрхзүйн орчин маш чухал. Дэлхий дээр уул уурхай давамгайлсан эдийн засагтай 50 гаруй орон байгаа. Эдгээр улсын гишүүнчлэлтэй Засгийн газар хоорондын Олон улсын  байгууллага бий. Энэ байгууллагын үйл ажиллагаанд манай орон идэвхитэй оролцдог бөгөөд элсээд 10 гаруй жил болж байна. Тус байгууллагад  манайх хоёр жилийн өмнө хандаж өнгөрсөн жил тус байгууллагаас ажлын багийнхан ирж Монгол Улсын уул уурхайн бодлогод анализ хийж үнэлгээ өгсөн. Тус тайлан нь бэлэн болж одоогоор монгол хэл рүү орчуулагдаж байгаа. Тус байгууллага үнэлэлт өгөхдөө санхүү, байгаль орчин, бичил уурхай зэрэг зургаан чиглэлээр харьцуулалт хийж дүгнэлт гаргадаг. Тэндээс гаднынхны нүдэнд манай одоогийн нөхцөл байдал ямар харагдаж байгааг хэлж болно. Тухайлбал, уурхайн хаалтын асуудал дутмаг зохицуулалттай, санхүүгийн тэр дундаа томоохон татвар, түүнийг тооцох аргачлал, үнэ шилжилт (татварт бага үнээр худалдсан мөнгөө тооцуулаад хилийн цаана илүү үнэтэй зарах зэрэг), орон нутгийн гэрээний асуудал зэрэг асуудлыг илүү онцолж байсан. Тодруулбал, эдгээрийг сайжруулах шаардлагатай гэсэн үг. Хууль эрхзүйн орчин муу гэхээс илүү зарим зүйл нь ойлгомжгүй, зарим нь бүрэн зохицуулалтгүй байгааг ярьж байгаа юм. Энэ бол тэдний харж байгаагаар зарим сул тал бөгөөд маш олон зүйл дээр Монгол Улс давуу талуудыг үүсгэсэн байна гэдгийг онцолсон.

-Тэгвэл уул уурхайн салбарт гаднынхан болон дотоодынхон хөрөнгө оруулахад манай улсын хууль эрхзүйн орчин, нөхцөл тийм ч муу биш, боломж нь бүрдсэн гэж харж болох уу?

-Гадна, дотны  хөрөнгө оруулагчид хууль эрхзүйн том огцом өөрчлөлтийг хүсэхгүй байгаа. Харин одоо байгаа зүйлээ тогтвортой байлгах, хэлсэн, ярьснаа биелүүлж эргэж хөрвөхгүй байхыг л хүсч байх шиг байна.. Тэрнээс биш дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ огцом өслөө гээд л  татвараа, бүтээгдэхүүний үнээ гэнэт хэт өсгөөд байвал хэн ч гэсэн  хөрөнгө оруулахыг хүсэхгүй. Тогтвортой, ойлгомжтой орчинд хөрөнгө оруулагчид эрсдэлээ тооцон бизнес хийж хөрөнгө оруулахыг хүсэж байна. Тэд ч гэсэн ашиг харж ажиллаж байгаа. Бид ч бас хөрөнгө оруулалт татахын  тулд бодлогын хувьд тогтвортой байх ёстой.

-Ашигт малтмалын тухай хууль хэрэгжээд 20 жил болох хугацаанд хэр их өөрчлөлт гарав?

-Ашигт малтмалын тухай хууль хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг яаж олгох, ямар үед олгох зэргээр лицензтэй холбоотой асуудлыг ихэвчлэн зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг хууль болчихоод байгаа юм. Гэтэл лиценз олгож хайгуул хийхээс өмнө орон нутагтай хэрхэн харьцахаас эхлээд процессын үйл ажиллагааг зохицуулсан хууль байхгүй. Салбар бүр багц хууль байхад эдийн засгийн тэргүүлэх хүч болсон уул уурхайн салбарыг нэг хуулиар зохицуулаад голлох процессын үйл ажиллагааг зохицуулах дүрэм журам нь орхигдсон. Эдгээрийн зарим нь байгаль орчны, зарим нь татвар, төсвийн зэрэг бусад олон салбарын хуулиар, нөгөө нэг хэсэг нь Засгийн газрын тогтоол, эсхүл сайдын  баталсан журмаар салж хэрэгждэг. Тодруулбал, өдөр тутмын үйл ажиллагааг нь зохицуулдаг дүрэм журам нь өөр салбарын хуулиудаар эсвэл Засгийн газар, сайдын баталсан журмаар шийдвэрлэгдэж, хэрэгжиж байна.

 20 жилийн хугацаанд дандаа дардан байгаагүй. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд өсчлөө гээд л  68хувийн татвар бий  болгох шийдвэр гаргаж байсан. Ингэснээр Монголбанкинд 25 тонн хүртэл тушааж байсан алтны хэмжээ таван тонн хүртлээ буурсан удаа бий. Мөн урт нэртэй хууль анх гаргаж хэрэгжүүлж эхлэхдээ хуулийн хүрээнд хийлийн заагийг харилцан адилгүй тогтоосон. Тухайлбал зарим газарт голийн эргээс 300 метрийн зайд, зарим газарт 3км-ийн заагт хилийн заагийг тогтоож хязгаарлалт тогтоосон байх жишээтэй Ингээд 1000 орчим тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж эхэлсэн. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд  өөрчлөлт оруулж энгийн хамгаалалтын бүсийн  200 метрийн зайтай байхаар тодорхой болгож өгснөөр хууль жигд үйлчлэх боломж бүрдсэн байх жишээтэй.

-Гаднын улс оронд уул уурхайн үйл ажиллагааг зохицуулсан хууль хэрхэн хэрэгждэг вэ?

-Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж  байгаа ихэнхи улс орнуудад ашигт малтмалын тухай хууль, уул уурхайн тухай хууль гээд тусдаа байдаг. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн тухай хуулийн төслийг бид боловсруулж байгаа. Гэхдээ ямар ч тохиолдолд балансыг нь харахад манай улс уул уурхайн хөрөнгө оруулалт татах эрхзүйн орчноороо эхний эгнээнд буюу боломжийн хэмжээнд явж байгаа.

Алдаа оноотой шийдвэр гаргаж байсан ч манай улс үргэлж олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ хэзээ ч няцаж байгаагүй. Тухайлбал, гадаадын шүүхийн шийдвэр, олон улсын арбитрийн шийдвэр манай улсад албадан хэрэгжүүлэх бүрэн бололцоо байна. Энэ нь хөрөнгө оруулагч давхар татварын хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамагаалах хэлэлцээр, чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг хоёр талын болон олон талт гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шаардах эрх нь хэрэгжих боломж үүсгэж, хөрөнгө оруулалтын эрсдлийнх нь баталгаа болж өгдөг юм. Нөгөө талаар манай оронд мяар нэг зэвсэгт мөргөлдөөн, шашны болоод үндэстэн ястны хагарал гэх нийгмийн хурц асуудал байхгүй байгаа нь ижил төстэй өрсөлдөгч  Ази, Африк, латин-америкийн  улс орнуудаас давуу байдлыг бий болгож байна.  

-Гаднын улс орнууд манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулахдаа өнөөдрийг хүртэл анхаарч ирсэн гол зүйл нь юу байв?

-Хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулхааса өмнө хөрөнгийг нь хураан авах, лицензийг нь үндэслэлгүй цуцлах, ялгаварлан гадуурхах болон улс төрийн эрсдэл гээд олон талаас нь урьдчилан үнэлэлт дүгнэлт өгч байж хөрөнгө оруулах эсэхээ шийддэг.

Манай орны хувьд гадны хөрөнгө оруулагч ихэнхи улс оронтой давхар татварын гэрээ, эсхүл хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах гэртээй учраас ийм эсрэдлүүд нь бага байгаа юм. Нөгөө талаар саяхнаас хэрэгжиж эхэлсэн Захиргааны Ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Монгол-АНУ-ын ил тод байдлын хэлэлцээр зэрэг нь гэнэт эмх замбараагүй шийдвэр гаргах байдлыг өргөн хүрээнд хязгаарлаж өгсөн.

-Шинээр хэрэгжүүлэх хуулийн хэрэгжилтээс  улсын төсөвт багагүй орлого оруулахаар заасан байгаа. Энэ талаар тодруулахгүй юү?

-Цагаан сарын өмнө Засгийн газар үүсмэл ордын тусгай зөвшөөрөл олгох, эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих шаардлагын талаар хоёр журам баталсан. Үүний дагуу одоо агентлагаас үүсмэл ордын тусгай зөвшөөрлийг олгож эхлэнэ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн овоолж хаясан шороог дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргана. Энэ оны улсын төсөвт тусгасан долоон тэрбум төгрөгийг алт, зэсний овоолго хаялгыг боловсруулж тэндээс орлого олно гэсэн үг. Тухайлбал, Эрдэнэтийн үйлдвэрээс гарсан овоолгоос цэвэр катодын зэс гаргаж авч худалдаж байгаа. Энэ мэт нэг ажлын эрхзүйн орчин бүрдэж байгаа юм.

-“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор байгаль орчин сүйдлэх зэргээр шүүмжлэл багагүй байгаа. Үүнийг хуулиар хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-Дэлхийд жил бүр 3000 тонн алт шинээр олборлож байгаагийн нэг орчим хувийг манай улс олборлож байгаа. 3000 тонн алтны 25 хувийг гар аргаар буюу нинжа, бичил уурхай эрхлэгчид  олборлодог. Манайд ч бас энэ үзэгдэл бий. “Алт-2” хөтөлбөр үндэсний хөтөлбөр учраас хариуцсан эзэнтэй байлгах үүднээс манай сайдаар ахалсан зөвлөл байгуулсан. Тодруулбал, санхүүжилт хариуцсан салбар, хууль эрхзүй орон нутаг хариуцсан салбар, байгаль орчин нөхөн сэргэлт хариуцсан, геологи уул уурхайн асуудал хариуцсан салбар зөвлөл байгуулаад ажиллаж байгаа. Эдгээрийн нэг нь ажиллахгүй бол хөтөлбөр аль аль талдаа алдаа дутагдалтай болно. Мөн хяналт үнэлгээ хариуцсан нэгж байгаа. Мэдээж тулгамдаж буй асуудал байна. Тухайлбал, хааж хорьсон шийдвэр гаргалаа гээд зогсоож чадахгүй өөр хэн нэгэн хууль бусаар ухаад байна. Тиймээс бүсчилсэн байдлаар эзэнтэй болгох үүднээс орон нутгаас эхлээд яам хүртэл бүх шатны оролцогчдийг хамруулж  ажил зохион байгуулж байна.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Канадад уул уурхайн PDAC олон улсын хуралд оролцож байгаа. Мэдээж хөрөнгө оруулалт татахад нөлөө үзүүлэх байх?

-Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлснээр гаднын компаниудыг манай зах зээлд орж ирэхийг урьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Канадын хайгуулын компаниудыг манайд орж ирээд дараа дараагийн том ордуудыг илрүүлээсэй гэсэн үүднээс өргө нбүрэлдэхүүнтэй оролцож байна. Нөгөө талаар шинэ Засгийн газар гарч ирснээр ирэх 4 жилд Монгол Улс ямар бодлого баримтлах талаар гадныхан ихээхэн сонирхож байгаа. Үүнд хариулт өгнө.

Мөн энэ үеэр Дэлхий уул уурхайн сайды нарын уулзалт болох бөгөөд түүнд оролцож хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Ялангуяа канадын уул уурахайн сайдтай уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцана. Монгол-Канадын Засгийн газар хоорондын дугуй ширээний уулзалтыг ч хийх юм. Сайд өөрөө ирж тодорхой мэдээлэл өгөх байх.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин

Өмнөх бичлэгУУХҮ-ийн сайд Ц.Дашдорж: Уул уурхайн салбар бол Монгол Улсын хөгжлийн зүтгүүрДараагийн бичлэгСалбарын бодлогыг сайжруулах талаар сургалт болно

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-263506
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Холбоо барих

    Санал асуулга

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны аль үе шатанд авлига байж болох вэ?

    Санал өгөхҮр дүн
    Санал асуулгуудын түүх

    • Хууль тогтоомж
    • Алсын хараа-2050
    • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
    • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
    • Улсын жилийн төлөвлөгөө
    • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
    • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
    • Нэгдсэн тайлан
    • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
    2024 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ