Салбарын бодлогыг сайжруулах талаар сургалт болно
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хүрээлэн хамтран “Уул уурхай, ашигт малтмал, метал, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” байгууллагын дэмжлэгтэйгээр “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлогыг сайжруулах нь” сургалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Уул уурхай, ашигт малтмал, метал, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” байгууллага нь 2016 онд Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу Монголын уул уурхайн салбарын бодлогын үнэлгээг хийсэн бөгөөд түүндээ үндэслэн энэхүү сургалтыг хийх аж.
Дөрвөн өдрийн сургалтын хөтөлбөр “Санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь”, “Уурхайн хаалт”, “Орон нутгийн хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” гэсэн дэд сэдвүүдтэй бөгөөд олон улсын нэр хүнд бүхий зөвлөхүүд болон үндэсний мэргэжилтнүүд түүнийг хамтран явуулах юм.
Сургалтанд уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны уул уурхай хариуцсан удирдах ажилтан, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.
ХӨТӨЛБӨР
Засгийн газар хоорондын форумын “Уул уурхайн бодлогын үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх
Монгол улсын чадавхийг бэхжүүлэх нь
Сургалтын хугацаа, сэдэв, явагдах газар:
Гуравдугаар сарын 20, 21-ны 09:00-17:00 цаг
Санхүүгийн үр ашгийг сайжруулах нь
Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд
Гуравдугаар сарын 22-ны 09:00-17:00 цаг
Уурхайн хаалт
Пума Империал зочид буудлын хурлын танхимд
Гуравдугаар сарын 23-ны 09:00-17:00 цаг
Нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх нь
Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд
Энэхүү 4 өдрийн сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хүрээлэн (ТХТОУХ) хамтран зохион байгуулж байна. Уг сургалтыг зохион байгуулахад Канад улсын Засгийн газар болон “Уул уурхай, ашигт малтмал, метал ба тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” (ЗГХФ) байгууллагын санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
ГУРАВДУГААР САРЫН 20 /ДАВАА/
Удиртгал
Зорилго: Энэ хэсгийн зорилго нь оролцогчдод сургалтын зорилго, агуулга болон зохион байгуулагчдыг танилцуулах, Засгийн газар хоорондын форум (ЗГХФ), түүний “Уул уурхайн бодлогын үзэл баримтлал” (УУБҮБ) ба Монгол улс дахь үйл ажиллагааг таниулах, мөн УУБҮБ-ын Монгол улс дахь хэрэгжилтийн үнэлгээний талаарх мэдээлэл өгөх явдал юм.
Агуулга:
09:00 – 09:45 Нээлт, танилцуулга
· Мэндчилгээ, зохион байгуулагч, оролцогчдын танилцуулга
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргал
· Сургалтын зорилго, төлөвлөгөө, “Уул уурхайн бодлогын үзэл баримтлалын” танилцуулга
Кристи Брюкнер,ТХСГ-ын Гүйцэтгэх захирал
· ЗГХФ дахь Монгол улсын оролцоо
УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбат
09:45 – 10:15 УУБҮБ-ын санхүүгийн үр ашгийг сайжруулах нь хэсгийн үнэлгээний тухай танилцуулга
Кристи Брюкнер, ТХСГ-ын Гүйцэтгэх захирал
Люк Даниелсон, ТХСГ-ын Ерөнхийлөгч
10:15 – 10:45 Хэлэлцүүлэг
10:45 – 11:00 Цайны завсарлага
11:00 – 11:45 Санхүүгийн үр ашгийг сайжруулах олон улсын стандартын тойм
· Гадаадын хөрөнгө оруулалтын олон улсын татварын зохицуулалт: бодлогын ба практик асуудлууд
· Олон улсын стандартын дагуух тухайн улсын татварын эрх хэмжээ
· Татварын тухай олон улсын гэрээний чиг үүрэг: эрх ба хариуцлага
Ши Бүүн Ло, ДиЭлЭй Пайпер компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга
11:45 – 12:00 Асуулт, санал
12:00 – 13:00 Үдийн хоол
Санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын стандарт ба удирдамжууд
Зорилго: Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтанд ноогдуулах шууд татварын орлогын санхүүгийн үр ашгийг зөв тодорхойлж, баталгажуулах бодлогын зарчмууд, шилдэг туршлагуудыг танилцуулна. Эдгээрийг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас (OECD) боловсруулж, шинэчилсэн үндэстэн дамнасан компниудтай харилцах үед гарч болзошгүй “бага буюу татваргүй улс руу ашгаа шилжүүлэх байдлаар татвараас зайлсхийх” (BEPS) асуудлыг шийдвэрлэхэд зориулсан удирдамжид үндэслэн авч үзнэ. Шилдэг туршлагуудын талаар авч үзэхдээ хөгжиж буй улсуудад тулгарч буй хэрэгцээ, саад бэрхшээлийг авч үзэх болно.
Агуулга:
13:00 – 13:45 Олон улсын стандартын тойм, үргэлжлэл.
· “Бие даасан аж ахуйн нэгж хоорондын зарчим” (The “arm’s length” principle) ба гадаадын хөрөнгө оруулалтанд ноогдуулах татварын зохицуулалт
· Бага буюу татваргүй улс руу ашгаа шилжүүлэх байдлаар татвараас зайлсхийх (BEPS) асуудал ба түүний эсрэг чиглэсэн олон улсын шинэ стандартууд
· Хөгжиж буй улсуудын онцлог ба тулгарч буй бэрхшээлүүд
Ши Бүүн Ло, ДиЭлЭй Пайпер компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга
13:45 – 14:00 Асуулт, санал
14:00 – 14:15 Цайны завсарлага
14:15 – 16:15 Олон талт хэлэлцүүлэг
· Монгол улсад баримталж буй уул уурхайн татварын бодлого, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ
Хэлэлцүүлэгт уригдан оролцогчид:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Батжаргал
Сангийн яамны Орлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Гэрэлчимэг
TЕГ-ын Эрдэс баялаг олон улсын татварын хэлтсийн дарга Б.Баяраа
· Бусад улсуудын хувьд ямар байдаг вэ? Ши Бүүн Ло, ДиЭлЭй Пайпер компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга
16:15 – 16:45 Асуулт, санал
16:45 – 17:00 Дүгнэлт
ГУРАВДУГААР САРЫН 21 /МЯГМАР/
Үнэ буюу ашиг шилжүүлэлтийн асуудал
Зорилго: Санхүүгийн үр ашгийн механизмуудыг оновчтой тодорхойлох хүрээнд улс орнуудын өмнө тулгарч буй чухал асуудал бол үнийн буюу ашгийн шилжүүлэлт юм. Энэ хэсэгт Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын удирдамжид суурилсан “Бие даасан аж ахуйн нэгж хоорондын зарчмыг” хэрэгжүүлэх олон улсын стандартууд болон тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх асуудлыг авч үзнэ. Ингэхдээ Монгол улсын уул уурхайн салбарт хэрхэн холбогдох, энэ зарчмыг хэрэгжүүлэхэд тулгарч болох эрсдэл, бэрхшээлүүдийн талаар авч үзнэ.
Агуулга:
09:00 – 09:30 Үнэ шилжүүлэлтийн асуудал
· “Бие даасан аж ахуйн нэгж хоорондын зарчим” ба уул уурхайн салбар
· Санхүүгийн гүйлгээ ба ил тод байдлын чиглэлд хийгдэж буй алхамууд
Ши Бүүн Ло, ДиЭлЭй Пайпер компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга
09:30 – 09:45 Асуулт, санал
09:45 – 10:30 Үнэ шилжүүлэлийн асуудал, үргэлжлэл.
· Татварын “шударга” хувь хэмжээг тогтоож, хураахад тулгардаг бэрхшээл
· Илүү өндөр татвар ноогдуулах талаар бусад улсууд юу хийдэг вэ?
· “Бие даасан аж ахуйн нэгж хоорондын зарчмыг” хэрэгжүүлэх, хянахад тулгардаг асуудлууд
Ши Бүүн Ло, ДиЭлЭй Пайпер компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга
10:30 – 10:45 Асуулт, хариулт
10:45 – 11:00 Цайны завсарлага
11:00 – 12:00 Олон талт хэлэлцүүлэг
· Үнэ шилжүүлэлт ба Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал
Хэлэлцүүлэгт уригдан оролцогчид:
Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Гэрэлчимэг
TЕГ-ын Эрдэс баялаг олон улсын татварын хэлтсийн дарга Б.Баяраа
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн захирал Н.Дорждарь
· Бусад улсууд ямар арга хэмжээ авч байна вэ?
Ши Бүүн Ло, ДиЭлЭй Пайпер компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга
12:00 – 13:00 Үдийн хоол
Олон улсын гэрээний нөхцөлүүд ба ашиг хүртэгч эзэмшигчийн асуудал
Зорилго: Энэ хэсэгт ил тод байдлын санаачилгууд, ялангуяа ашиг хүртэгч эздийн асуудал дэлхий дахины хэрхэн өргөж буй хийгээд Монгол улсад хэрхэн холбогдож буй асуудлыг авч үзнэ.Эхний хэсэгт хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээрүүд санхүүгийн үр ашгийг оновчтой болгоход хэрхэн нөлөөлдөг тухай авч үзнэ.
Агуулга:
13:00 – 13:30 Ашиг хүртэгч эзэмшигчийн асуудал
· Ил тод байдлын олон улсын санаачилгууд
· Ашиг хүртэгч эзэмшигчийн тухай ойлголт
· Олон улсын ил тод байдлын санаачилгууд ба санхүүгийн үр ашгийн сайжруулах нь
Ши Бүүн Ло, ДиЭлЭй Пайпер компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга
13:30 – 14:00 Ашиг хүртэгч эзэмшигч: Монгол улсад тулгамдаж буй асуудлууд
Д.Эрдэнэчимэг, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын
хөтөлбөрийн менежер
Хэлэлцүүлэг
14:00 – 14:45 Ашиг хүртэгч эзэмшигчийн асуудал, үргэлжлэл.
· Мэдээллийн солилцоо
· Дүрэм журмуудын солилцоо
· Улс тус бүрээрх тайлагнал (CbC)
· Бусад улсууд ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ?
Ши Бүүн Ло, ДиЭлЭй Пайпер компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга
14:45 – 15:00 Асуулт, санал
15:00 – 15:15 Цайны завсарлага
Уурхайн хаалтын санхүүгийн баталгаа
Зорилго:Дараагийн өдрийн сургалтаар хаалтын талаар дэлгэрэнгүй авч үзэхийн өмнө энэ хэсэгт уурхайн хаалтын санхүүгийн баталгааны асуудлыг судлана.
Агуулга:
15:15 – 15:45 Уурхайн хаалтын санхүүгийн баталгааг тооцолох, хэрэгжүүлэх нь
· Баталгааны зорилго: Яагаад хэрэгтэй вэ?
· Юуг баталгаажуулдаг вэ
· Санхүүгийн баталгааг тооцоолоход авч үзэх шаардлагатай хүчин зүйлс
· Санхүүгийн баталгааны хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрүүд
· Санхүүгийн баталгааг гаргах хүлээн зөвшөөрөгдөхүйц субьектууд
· Баталгааы түвшинг өөрчлөх, баталгааг цуцлах тухай
· Жишээ
Люк Ланиелсон, ТХСГ-ын Ерөнхийлөгч
15:45 – 16:00 Асуулт, санал
16:00 – 16:45 Олон талт хэлэлцүүлэг
· Монгол улс дахь уурхайн хаалтын санхүүгийн баталгааны тогтолцоо, саад бэрхшээл ба боломжууд
Хэлэлцүүлэгт уригдан оролцогчид:
АМГТГ-ны Хуулийн хэлтсийн дарга Ж.Батмагнай
БОНХАЯЯ, ахлах мэргэжилтэн Ж.Саран
УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар
КюЭмСи компанийн захирал М.Дагва
Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Өлзийбаяр
16:45 – 17:00 Дүгнэлт
ГУРАВДУГААР САРЫН 22 /ЛХАГВА/
Үдээс өмнө: Мэндчилгээ, танилцуулга
Session Objectives:
Уг хэсгийн зорилго нь аймаг, сумдаас хүрэлцэн ирсэн оролцогчдод сургалтын зорилго, агуулга болон зохион байгуулагч нарыг танилцуулах, Засгийн газар хоорондын форум (ЗГХФ), түүний “Уул уурхайн бодлогын үзэл баримтлал” (УУБҮБ) ба Монгол улс дахь үйл ажиллагааг таниулах, мөн УУБҮБ-ын Монгол улс дахь хэрэгжилтийн үнэлгээний талаарх мэдээлэл өгөх явдал юм.
Энэ хэсгийн агуулга:
09:00 – 09:45 Мэндчилгээ, танилцуулга
· Мэндчилгээ, зохион байгуулагч, оролцогчдын танилцуулга
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргал
· Сургалтын зорилго, төлөвлөгөө
Кристи Брюкнер, ТХСГ-ын Гүйцэтгэх захирал
· “Уул уурхайн бодлогын үзэл баримтлалын” танилцуулга , ЗГХФ дахь Монгол улсын оролцоо
УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбат
09:45 – 10:30 “Уул уурхайн бодлогын үзэл баримтлал” ба Монгол улс дахь уурхайн хаалтын талаарх бодлого
· Монгол улс дахь уурхайн хаалтын тухай бодлого
УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Т.Зууннаст
· УУБҮБ-ын уурхайн хаалтын хэсгийн үнэлгээний тухай танилцуулга, хэлэлцүүлэг Люк Даниелсон,ТХСГ-ын Ерөнхийлөгч
10:30 – 10:45 Асуулт, хариулт
10:45 – 11:00 Цайны завсарлага
11:00 – 11:30 Уурхайн хаалтын бодлогын ач холбогдол
· Уурхайнууд хэзээ, яагаад хаагддаг вэ?
· Уурхайн хаалтын бодлогын хувьсал
· Олон улсын түвшинд уурхайн хаалтын бодлого хувьсан өөрчлөгдөж ирсэн түүх
· Орхигдсон буюу “өнчирсөн” уурхайнуудынтухай
· Орхигдсон буюу “өнчирсөн” уурхайнуудын өртөг
Люк Даниелсон, ТХСГ-ын Ерөнхийлөгч
11:30 – 12:00 Санал, хэлэлцүүлэг
М.Дагва, КюЭмСи компанийн Ерөнхий захирал
Д.Өлзийбаяр, Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны
Гүйцэтгэх захирал
12:00 – 13:00 Үдийн хоол
Уурхайн хаалтын үр дүнтэй хууль тогтоомж ба бодлого
Зорилго:
“Уул уурхайн бодлогын үзэл баримтлал” нь тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан уул уурхай гэдэг нь үйл ажиллагааныхаа бүхий л үе шатандаа уурхайн хаалтын төлөвлөгөөтэй уурхайг хэлнэ гэж үзсэн байна. Сургалтын энэ хэсгийн зорилго нь үр дүнтэй уурхайн хаалтын хууль тогтоомж, бодлогын үндсэн бүрдэл хэсгүүд болон уурхайн хаалтын төлөвлөгөөний хугацаа, хэрэгжилтийн талаар авч үзэх явдал болно.
Агуулга:
13:00 – 13:45 Уурхайн хаалтын тухай сайн хуулийн үндсэн бүтэц
· Хугацаа, батлах үйл явц, шинэчлэх нь
· Уул уурхайн янз бүрийн бүрдэл хэсгүүдийг авч үзэх нь
· Санхүүгийн баталгаа
· Мониторинг, тайлагнал, хяналт, хуулийн хэрэгжилт
· Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдамж, зарчмууд
Люк Даниелсон, ТХСГ-ын Ерөнхийлөгч
М.Дагва, КюЭмСи компанийн Ерөнхий захирал
Д.Өлзийбаяр, Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал
13:45 – 14:00 Асуулт, санал
14:00 – 14:25 Монгол улс дахь уурхайн хаалтын бодлого: Кэйс судалгаа
М.Дагва, КюЭмСи компанийн Ерөнхий захирал
14:25 – 14:45 Уурхайн хаалтын төлөвлөлтийг сайжруулах хэрэгцээ
Д.Өлзийбаяр, Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал
14:45 – 15:15 Уурхайн төслийн мөчлөгийн бүхий л үе шатанд хаалтын эрсдлийг удирдах нь
· Явцын буюу шаталсан нөхөн сэргээлтийн ач холбогдол ба мониторинг, эрсдлийн удирдлага
· Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө ба БОНБҮ-ний менежментийн төлөвлөгөөний уялдаа
· “Өсөн нэмэгдэх” хаалтын төлөвлөгөөнүүд
· Яагаад хаалтын төлөвлөгөө ба баталгааг шинэчлэх шаардлагатай болдог вэ?
· Шинэ хандлага: хаалтын нийгэмд үзүүлэх нөлөөлөл
· Жишээ
Люк Даниелсон, ТХСГ-ын Ерөнхийлөгч
15:15 – 15:30 Цайны завсарлага
15:30 – 16:00 Уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулах, хянах, шинэчлэхэд талуудын оролцоог хангах нь
· Уурхайн хаалтын зорилго, төлөвлөгөөнүүдийг боловсруулахад оролцогч талуудтай зөвлөлдөх нь
· Орон нутгийн иргэдийн оролцоог хангах нь
Д.Бямбажав, ИнЭдү компанийн ахирал
16:00 – 16:50 “Нээлттэй микрофон”
Оролцогч нарын санаа бодол, туршлага, асуултыг тодруулж, нээлттэй ярилцах хэсэг.
Д.Бямбажав, ИнЭдү компанийн Гүйцэтгэх захирал
16:50 – 17:00 Дүгнэлт
ГУРАВДУГААР САРЫН 23 /ПҮРЭВ/
Нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх нь: Аймаг, сумдын төсвийн санхүүжилт
Зорилго:
Энэ хэсгийн зорилго нь уул уурхайн нөлөөлөл ба үр ашгийг зохицуулах өнөөгийн тогтолцоо, ялангуяа уул уурхайн компани ба орон нутгийн хоорондын гэрээ, олон талт зөвлөлүүд, хөгжлийг дэмжих сангууд зэрэг асуудлыг авч үзнэ. Юуны өмнө, УУБҮБ-ын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх нь хэсгийн үнэлгээний тухай танилцуулна. Мөн энэ хэсэгт Монгол улсад нийгэм, эдийн засгийн үр нөлөөг тодорхойлж буй эрх зүйн зохицуулалт, бодлого, түүний бодит хэрэгжилт, сайн туршлагуудыг авч үзэж, хэлэлцэнэ.
Агуулга:
09:00 – 09:45 Нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх нь
· УУБҮБ-ын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх нь хэсгийн үнэлгээний тухай танилцуулга, хэлэлцүүлэг
Кристи Брюкнер, ТХСГ-ын Гүйцэтгэх захирал
Д.Бямбажав, ИнЭдү компанийн Гүйцэтгэх захирал
09:45 – 10:00 Асуулт, санал
10:00 – 11:00 Нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх аргууд
· Нийгмийн өртөг, зөрчилдөөний өртөг, нийгмийн лицензийн тухай ойлголт
· Олон талт оролцоог хангах нь
· Хөгжлийг дэмжих сангууд
· Локал контент
· Орлогын хуваарилалтын бусад аргууд
Кристи Брюкнер, ТХСГ-ын Гүйцэтгэх захирал
Д.Бямбажав, ИнЭдү компанийн Гүйцэтгэх захирал
Люк Даниелсон,ТХСГ-ын Ерөнхийлөгч
11:00 – 11:15 Цайны завсарлага
11:15 – 12:00 Олон талт хэлэлцүүлэг
· Монгол улс дахь уул уурхайн нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт, бодлого, бэрхшээл, боломжууд
Хэлэлцүүлэгт уригдан оролцогчид:
УУХҮЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга Б.Уужим-Ухаан
Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар
Булган аймгийн Засаг даргын тамгын газар
Ж.Сүнжидмаа, Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөх
12:00 – 13:00 Үдийн хоол
Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж, хэрэгжүүлэх нь
Зорилго:
Энэ хэсэгт орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг байгуулах, хэрэгжүүлэх нөхцөл, ач холбогдол, бэрхшээл болон сайн туршлагуудын талаар хэлэлцэнэ. “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээний загвар”, энэ загварын хүрээнд гэрээ байгуулах, хэрэгжүүлэх үйл явц, туршлага, одоо хэрэгжиж буй гэрээнүүдийн талаар авч үзнэ.
Агуулга:
13:00 – 13:45 Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний зорилго, ач холбогдол
· Уул уурхайн салбар, олон улсын түвшинд гэрээг ашиглаж буй хандлага
· Монгол улс дахь орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний онцлог
· Загвар гэрээний агуулга, зохицуулалт
Д.Бямбажав, ИнЭдү компанийн Гүйцэтгэх захирал
13:45 – 14:00 Асуулт, санал
14:00 – 14:45 Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж, хэрэгжүүлж буй байдал: бэрхшээл ба боломжууд
Кристи Брюкнер, ТХСГ-ын Гүйцэтгэх захирал
Д.Эрдэнэчимэг, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер
Д.Бямбажав, ИнЭдү компанийн Гүйцэтгэх захирал
14:45 – 15:00 Асуулт санал
15:00 – 15:30 Цайны завсарлага
15:30 – 16:15 Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хэрэгжүүлэх нь
· Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг үр дүнтэй байгуулах хүчин зүйлс
· Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэлэлцээ, гэрээний бүтэц, хүрээ
· Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтэнд анхаарах хүчин зүйлс
Кристи Брюкнер, ТХТОУХ-ийн Гүйцэтгэх захирал
Д.Бямбажав, Ин Эдү компанийн Гүйцэтгэх захирал
16:15 – 16:45 “Нээлттэй микрофон”
· Оролцогчид санаа бодол, туршлага, асуулт зэргээ чөлөөтэй илэрхийлж, нээлттэй ярилцах хэсэг.
Д.Бямбажав, ИнЭдү компанийн Гүйцэтгэх захирал
16:45 – 17:00 Сургалтын үнэлгээ ба хаалт
СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ БАГШ НАР
Ши Бүүн Ло нь ДиЭлЭй Пайпер Олон Улсын Татварын компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга. Тэрээр олон улсын татварын бодлого, татварын гэрээний чиглэлээр боловсрол сургалт болон зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн арвин туршлагатай. Тэрээр засгийн газрууд, олон улсын үндэстэн дамнасан компаниудад татварын бодлого, татварын гэрээний асуудлуудын талаар зөвлөлгөө өгч ирсэн.
Далайбуяны Бямбажав нь уул уурхайн салбар дахь гэрээ хэлэлцээ, олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил, уул уурхайн засаглалын чиглэлээр олон тооны төсөл хэрэгжүүлж ирсэн. Тэрээр НҮБХХ, Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхайн төв, Нээлттэй нийгэм форум, АМГТГ, Рио Тинто зэрэг олон байгууллагатай зөвлөгөө, судалгааны чиглэлээр хамтран ажилласан туршлагатай.
Люк Ж. Даниелсон,Тогтвортой Хөгжлийн Стратеги Группын (ТХСГ) Ерөнхийлөгч, Үүсгэн байгуулагч. Тэрээр хуульч, их сургуулийн профессор, олон улсын зөвлөхийн хувьд сүүлийн 30 гаруй жил эрдэс баялгийн бодлого, хөгжлийн стратеги, байгаль орчны менежментийн чиглэлээр дэлхийн олон улсуудад ажилласан туршлагатай. Тэрээр өмнө нь “Уул уурхай, ашигт малтмал, тогтвортой хөгжлийн төсөл” гэдэг дэлхийн маш олон улсуудын засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцуулсан олон жилийн уул уурхайн салбарт томоохон өөрчлөлтийн шанг татсан төслийн гүйцэтгэх захирал, мөн Олон улсын хуульчдын холбооны Уул уурхайн хуулийн хорооны Уул уурхайн загвар гэрээ боловсруулах төслийн удирдагчаар ажилласан зэрэг нөр их туршлагатай нэгэн юм. Люк АНУ-ын Колорадо мужийн Ганнисон хотноо амьдардаг.
Кристи Дисней Брюкнер нь байгаль орчны хууль ба бодлого, олон улсын эрдэс баялгийн эрх зүй, бодлогын асуудлаар мэргэшсэн хуульч юм. Тэрээр ТХСГ-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж, хөгжиж буй улсуудын засгийн газарт уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, хэрэгжүүлэх чадавхиа бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэмд чиглэсэн уул уурхай ба тогтвортой хөгжлийн боловсрол олгох, Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын болон ЗГХФ-ын тайланд хөндлөнгийн дүгнэлт гаргах, их, дээд сургуулиудтай хамтран боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олборлох салбар дахь тогтвортой хөгжлийн чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Кристи Колорадо мужийн Конифер хотноо амьдардаг.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хүрээлэн (ТХТОУХ) нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлого, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, хэмжилт үнэлгээ, байгалийн баялгийн тогтворотой менежментийн чиглэлээр бодлогын дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх замаар тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэгч ашгийн бус байгууллага юм.
Уул уурхай, ашигт малтмал, метал ба тогтвортой хөгжлийн Засгийн газар хоорондын форум байгууллага нь гишүүн улсуудын засгийн газрууд уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжүүлэх, хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм. Түүнчлэн уул уурхайн үр ашгийг ядуурлыг бууруулах, хүртээмжтэй өсөлт, нийгмийн дэвшил, байгаль орчны хамгааллыг хангахад оновчтой ашиглах явдал юм. Уг байгууллага нь дэлхийн 56 гишүүн улсууд болон уул уурхайн компаниуд, аж үйлдвэр, бизнесийн зөвлөлүүд, иргэний нийгмийн хооронд харилцан ойлголцох яриа хэлэлцүүлгийн талбар болж байна.
Тогтвортой хөгжлийн стратеги групп (ТХСГ) нь байгалийн баялгаас тогтвортой хөгжлийг цогцлооход оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь засаглалыг сайжруулах, эрх зүй, бодлогын шинэчлэлийг дэмжих, тэнцвэртэй шударга гэрээ хэлэлцээрийг дэмжих, боловсрол мэдлэгийг түгээх чиглэлээр засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэмтэй хамтран ажилладаг.