“Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зээл авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор “Алт-2” үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монгол банкны алтны нөөцийг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
"Алт-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан зээл авах аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг баталлаа.