Техникийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Техникийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар хооронд өнөөдөр буюу 2017.04.19-ний өдөр Техникийн Хамтын Ажиллагааны Харилцан Ойлголцлын САНАМЖ БИЧИГ байгуулагдлаа.

Санамж бичигт

Монголын талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТГ-ын Дарга Б.Баатарцогт БНСУ-ын талаас тус улсын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар Газрын Тосны Газрын Ерөнхийлөгч (K-Петро) ШИН СЁОНГ-ЧЁОЛ /SHIN SEONG-CHEOL/ нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгийн зорилго нь 2 орны газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд орших ба дараах чиглэлүүдээр хамтран ажиллана. Үүнд:    

  • Газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний хадгалах, түгээх үеийн чанарын хяналтын тогтолцоог бий болгох;
  • Газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний чанарын хяналтын туршилт, шинжилгээ хийх тогтолцоог бий болгох ;
  • Тээврийн хэрэгслийн түлшний зарцуулалтын үнэлгээ болон түлшний чанарын стандартыг сайжруулахад техник арга зүйн зөвлөгөө өгөх;  
  • Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хэрэглээ, нөөцийн мэдээллийг боловсруулах, түүнийг ашиглах, хяналтын цахим системийг бий болгох
  • Хүний нөөцийг харилцан солилцож, хамтарсан сургалт, семинарыг зохион байгуулах, мэдээлэл солилцох;
  • Лабораторийн тоног төхөөрөмж дээр ажиллах хүний нөөцийг сургах, дадлагажуулах, чадавхжуулах зэрэг болно.

Санамж бичиг байгуулсаны  дараа "K Petro"-гийн төлөөллөгчдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хүлээн авч уулзсан юм.