Монголын төлөөлөгчид G7 CONNEX-д оролцов

Монголын төлөөлөгчид G7 CONNEX-д оролцов

Их долоогийн “Коннекс санаачлага” хөтөлбөрийн ээлжит сургалт тавдугаар сарын 17-19-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдаж, Азийн гурван орны Засгийн газар, Уул уурхайн яам, хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд оролцов.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг төлөөлж, тус яамны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбат, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Уужим-Ухаан нар оролцоод ирлээ.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг 2015 оноос “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийг уул уурхайн томоохон гэрээ, хэлэлцээрийг дэмжих зорилгоор Их долоогийн “Коннекс санаачлага” хөтөлбөр нэртэйгээр хэрэгжүүлсэн эхэлсэн байдаг.

Манай улс уг санаачлагыг хэрэгжүүлж эхэлсэн дэлхийн хөгжиж буй орнуудын анхны орон бөгөөд Монгол Улсын Засгийн газар орд ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээний төсөл хэлэлцээрүүдэд олон улсын хуулийн зөвлөхүүдийн зөвлөгөө, туслалцааг авч хамтран ажиллаж байна.