Доктор Д.Алтанхуяг дэд профессор боллоо
“ШУТИС-ийн дэд профессор, профессор цол олгох журам”-ын шаардлагыг ханган биелүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн, геологи, эрдэс баялагийн ухааны доктор Дорж-Юндэнгийн Алтанхуяг дэд профессор боллоо.
Эрдмийн цолыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 09 тоот тогтоол болон тус сургуулийн захирлын А/172 тоот тушаалаар олгосон байна.
Дэд профессор Д.Алтанхуяг энэ оны 7 дугаар сард Шинжлэх ухааны академийн салбарын бага чуулганы төрийн төлөөллийн 15 эрдэмтний нэгээр сонгогдсон Геологи, газар зүйн салбарын бага чуулганы гишүүн юм.