Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн хүндрэлийг арилгах зорилгоор зохицуулалт хийлээ
Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ. Энэ дагуу Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр тээвэр хийхээр болов.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 11 дүгээр сарын 11-нд Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ 140 гаруй км үргэлжлээд байсан нүүрс тээвэрлэдэг автомашинуудын асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээ амласан билээ. Тэгвэл уг асуудлыг 18 хоногийн дараа ийнхүү Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн юм.