• Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Хэвлэлийн мэдээ /
  3. МАК-д тусгай зөвшөөрөл давхцуулж олгосноос аж ахуйн нэгж, айл өрхүүдэд эрчим хүч нийлүүлж чадахгүйд хүрэх нь
МАК-д тусгай зөвшөөрөл давхцуулж олгосноос аж ахуйн нэгж, айл өрхүүдэд эрчим хүч нийлүүлж чадахгүйд хүрэх нь
Хэвлэлийн мэдээ Цаг үе, үйл явдал 2018-05-08

МАК-д тусгай зөвшөөрөл давхцуулж олгосноос аж ахуйн нэгж, айл өрхүүдэд эрчим хүч нийлүүлж чадахгүйд хүрэх нь

 

Адуунчулууны уурхайд

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Адуунчулуун” компанийн уурхай Дорнод аймгийн төв Чойбалсангаас хэдхэн км-ийн (Хэрлэн суманд оршдог) зайтай. Монгол Улсын нүүрсний хоёр дахь уурхай гэх тодотголтой Адуунчулуун нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийг хүрэн нүүрсээр хангаж ирсэн юм. Бас аймгийн аж ахуйн нэгж, айл өрхүүдийн хэрэгцээнд нүүрс нийлүүлж буй.

1955 онд тус ордын далд уурхайн анхны амыг нээж байсан бол үүнээс 13 жилийн дараа Чойбалсанд ДЦС барихтай холбоотойгоор уурхайг өргөтгөн, шинэчилж байж. Адуунчулууны уурхайд 2000 оноос техникийн шинэчлэл хийснээр жилд нэг сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болжээ. Өнгөрсөн онд тэндээс 510.6 мянган тонн бүтээгдэхүүн олборлосон байна.

1999 онд хувьчлагдсан “Адуунчулуун” компани 2015 онд нэг тэрбум 24, 2016 онд тэрбум 116, 2017 онд тэрбум 157 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн статистик бий. Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэл, хандив, тусламж зэргийг нийлүүлээд сүүлийн есөн жилд төсөвт 9.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Зүүн бүс дэх уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай салбарын сайд Д.Сумъяабазар энэ сарын 4-6-нд танилцсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр Адуунчулууны уурхайд бямба гаригт ажилласан юм. Тус уурхайгаас нийт 16.1 сая тонн нүүрс олборлож, 10.4 сая тонныг нийлүүлжээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар “Адуунчулуун” 150 ажилчинтай байсан бөгөөд тэдний 68 хувь нь орон сууцанд амьдарч буй гэнэ.

Хөөтийн уурхайд хөрс хуулсан байгаа нь

Хэдий ийм таатай мэдээ бий ч 63 жилийн түүхтэй уурхайн үйл ажиллагаа зогсоход хүрээд буйг “Адуунчулуун” компанийнхан УУХҮ-ийн сайдад учирлаж байв. Эзэмшлийн талбай нь бусад компанийнхтай давхцаж, газаргүй болчихоод буй учраас тэр аж. Ашигт малтмалын тухай хуулийг 1994 онд баталж, Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын тушаалаар Ашигт малтмалын орд ашиглуулах тусгай зөвшөөрлийн 029 тоот гэрчилгээг батлагдсан газрын зурагт солбилцлыг тэмдэглэн зааж, 400 га талбайг “Адуунчулуун”-д олгож байжээ.

Уг 400 га талбай дотор 1998 онд “Найнги” компанид 74 га газар олгосон байна. Мөн 2009 онд МАК компанид 1083 га-г олгохдоо дээрх 400 га газартай давхцуулан олгожээ. Өөрөөр хэлбэл, Адуунчулууны уурхайн 400 га талбайн ухашийн дундуур зааглан баруун хэсгийг нь “Найнги”, зүүн талыг нь МАК-д олгосон гэсэн үг. 1969 оноос хойш “Адуунчулуун” компанийнхан ухсаар, өдгөө 400-га талбайн 134.5 га нь үлдээд буй бөгөөд тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулах боломжгүй байгааг шийдвэрлэж өгөхийг ийн хүссэн юм. Тус 134 га газарт 30-40 жил үйл ажиллагаа явуулах боломжтой буюу 40-50 сая тонн нөөц бий гэж тэд үзэж буй юм билээ.

Нүүрс бутлах хэсэг

МАК-ийн ашиглалтын лицензтэй хоёр талбай 5104.3 га-г хамардаг бөгөөд “Адуунчулуун”-ы эзэмшлийн 400 га-тай давхцаж буйг дээр дурдсан. “Адуунчулуун” компанийн Технологийн хэлтсийн дарга Э.Даваанямын хэлснээр энэхүү давхцалтай хэсэг нь МАК-ийн ашиглалтын талбайн 2.7 хувийг л эзлэх гэнэ. Өдгөө МАК талбай давхацсан газарт карьер ухан, хөрс хуулаад эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор бүс татсан нь “Адуунчулуун”-ы цахилгааны шугамыг хаах зэргээр үйл ажиллагаанд нь саад учруулах болсон байна.

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” компани болон иргэдийг нүүрсээр хангаж ирсэн ганц компани өдгөө олборлолтын талбайгүй болж, ДЦС, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг нүүрсээр хангах аргагүйд тулахад ойрхон байгаа аж. “ДЦС-ынхан нүүрсээ нийлүүлнэ биз дээ” гэж өдөр бүр лавлаж буйд хариулт өгч чадахгүй байгаагаа тэд дурдсан. Иймээс ч “Адуунчулуун”, “Найнги”, МАК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн хилийн заагийг тогтоон, маргааныг хянаж, давхцалыг арилгах хүсэлтэй буйгаа онцолж байлаа.

Үүний хариуд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Үндэслэлээ сайн тайлбарлаж, хүсэлтээ яаралтай өг. Холбогдох хүмүүстэй ярилцах нь зөв. Үүнээс шалтгаалж эрчим хүчний систем доголдож болохгүй” хэмээн тэмдэглэв. Уул уурхайн компаниуд эрчим хүчний хязгаарлагдмал байдлаас болоод үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй байгаагаа учирлаж буйг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл одоо бүр үйл ажиллагаа нь доголдож ч болзошгүй нөхцөл үүсчээ.

ХӨӨТИЙН ХҮРЭН НҮҮРСНИЙ ОРДЫН НӨӨЦИЙГ 225 САЯ ТОНН ГЭЖ ТОГТООЖЭЭ

УУХҮ-ийн сайд уржигдар Хөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан. Дорнод аймгийн Матад суманд оршдог хүрэн нүүрсний Хөөтийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Буман олз” компани эзэмшдэг. 2007 оны эхэнд үүсэн байгуулагдсан, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, 130 ажилчинтай тус компани бас Цагаан чулуут ашиглалтын, Хадын худаг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Чойбалсангаас урд зүгт 130 км-т орших Хөөтийн уурхайгаас тэднийхэн өнгөрсөн онд 126.1 мянган тонн нүүрс олборлож, үүнээс 93.8 мянгыг нь урд хөрш рүү экспортолж, 32.3 мянгыг нь дотоодын хэрэгцээнд нийлүүлсэн аж. Хүрэн нүүрсэнд хөрөнгө оруулахаас татгалзах болсон энэ үед тэд өөрсдийн хөрөнгөөр уурхайгаасаа Бичигтийн боомт хүртэл 178 км сайжруулсан шороон зам барих ажлыг 2017 онд эхлүүлсэн юм билээ.

Хөөтийн ордын талбайд ил уурхайн аргаар ашиглаж болох 11.1 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй гэж тооцоолж байв. Тэгвэл тусгай зөвшөөрөл бүхий гурван талбайд өнгөрсөн онд нарийвчилсан хайгуул хийснээр Хөөтийн ордын нийт нөөцийг 225 сая тонн гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл, нөөцөө хэд дахин өсгөсөн хэрэг. Улмаар АМГТГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулахаар хүлээлгэн өгөөд буй гэнэ.

Үүнээс гадна тэд олборлох хүчин чадлаа нэмэгдүүлж, жилд 7-10 сая тонн нүүрс олборлон, борлуулахаар төлөвлөж буй. Ингэснээр 170-200 ажлын байр бий болох нь. Хөөтийн уурхайн инженер Д.Төгөлдөр “2009 оноос нүүрс экспортолж эхэлсэн ч тогтмол ажиллаагүй. Орон нутагт бага хэмжээгээр нийлүүлсэн” хэмээлээ. “Буман олз” компанийнхан Бичигтийн боомтод гаалийн баталгаат агуулахтай бөгөөд нийлүүлсэн нүүрсийг нь бүгдийг авна гэдгээ урд хөршийнхөн мэдэгдсэн гэнэ лээ.

Тус компанийнхан улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар хураамж, шимтгэл, хөрөнгө оруулалт зэрэгт нийт 14 тэрбум 75 сая төгрөг зарцуулжээ. Үүнээс гадна олборлолт, геологи хайгуулын өрөмдлөг, гидрогеологи, геофизикийн хайгуул судалгаа, геологийн нөөцийн тайлангийн чиглэлийн болон тээврийн дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг байна.

ЛИТИЙН НӨӨЦ ИЛЭРЧ МАГАДГҮЙ

Хөөтийн уурхайтай танилцсаныхаа дараа сайд Д.Сумъяабазар “Байгаль орчин, нөхөн сэргээлтэд анхаарах хэрэгтэй. Уурхайн байршил давуу тал авчирна гэж харж байна. Компанийн үйл ажиллагааны цар хүрээ ирэх жилээс өргөжих нь дамжиггүй болов уу. Нүүрснээс гадна газрын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа. Сүхбаатар аймагт энэ чиглэлээр хайгуул хийн, үр дүн нь нааштай байгаа тухай мэдээ бий.

Эндээс урагш 120 орчим км-ийн зайд нефтийн томоохон илэрцүүд байх ирээдүйтэй мэдээ дуулдаж байгаа. Матад сум төдийгүй зүүн бүс хөгжлийн шинэ шатанд гарах боломжтой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яамны зүгээс бүх талаар дэмжинэ” гэв. Түүнчлэн түүний хэлснээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт литийн нөөц илэрч магадгүй нь. Дэлхийд цахилгаан тээврийн хэрэгсэл, ухаалаг гар утасны үйлдвэрлэлд литийг ашигладгийг тэрбээр өгүүлж байлаа.

Тэгвэл “Буман олз” компанийн ерөнхий захирал Д.Цогтгэрэл “Тээвэр хамгийн гол асуудал болоод буй ч ирээдүйгээ өөдрөгөөр харж байна. Сумын төлөвлөлтийг хайгуул, ашиглалтын талбайтай хэрхэн тэнцвэржүүлэх талаар байнга ярилцаж байгаа. Үүнд ямар нэгэн шийдэл олох хэрэгтэй” гэв. Тодруулбал, сумын төвтэй давхцуулан тусгай зөвшөөрөл олгосон байдаг учраас тэр аж.

Үүний хариуд салбарын сайд “Сумын төвийнхөө байршлыг тогтоогоод, “Шинэ сум” төсөл хэрэгжүүлбэл яасан юм бэ” гэсэн санал дэвшүүлсэн юм. УИХ-ын 2010 онд гаргасан 32 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, бас хоёр жилийн өмнө Монгол, Орос, Хятад гурван улсын Төрийн тэргүүн Ташкентад эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр баталсан. Үүнд Төмөр замын зүүн коридорын төслийг судлан, эдийн засгийн үндэслэлтэй бол хэрэгжүүлэхээр тохиролцож байв. Эдгээрийн хүрээнд тусгагдсан Хөөт-Бичигт чиглэлийн 234 км төмөр замыг ашиглалтад оруулбал тус уурхайнханд ихээхэн ач холбогдолтой нь мэдээж.

Баялаг дээрээ суурилж эдийн засгаа өндийлгөх боломжтой Матад сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэн “Ашигт малтмалын нөөц, нутаг дэвсгэрийн хэмжээгээр харахад энэ бүс цаашид хүн холхисон, бизнес, хөгжил цэцэглэсэн газар болох нь эргэлзээгүй. Үүнд таатай орчин нөхцөл бүрдүүлсэн сум суурин бий болгох нь зүйтэй, “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэх газрын нэг гэж УУХҮ-ийн сайд харж байна. Матад сумын төслийн талбай ашигт малтмалын хайгуулын лицензтэй давхацсаныг харин ч эерэг талаас нь боломж гэж харж болно шүү дээ” хэмээн тодотголоо.

УУХҮ-ийн сайд “ПетроЧайна дачин Тамсаг”, “Цайрт минерал” компанийн үйл ажиллагаатай танилцсан талаарх мэдээллийг дараагийн дугаартаа хүргэх болно.

Ц.Болормаа /Өнөөдөр сонин/

Өмнөх бичлэгХөөтийн уурхайгаас жилд 7-10 сая тонн нүүрс олборлож, борлуулахаар төлөвлөж байнаДараагийн бичлэгСайд Д.Сумъяабазар “Цайртминерал” компанийг хайгуулаа үргэлжлүүлэхэд орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллах чиглэл өгөв

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-263506
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Холбоо барих

    Санал асуулга

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны аль үе шатанд авлига байж болох вэ?

    Санал өгөхҮр дүн
    Санал асуулгуудын түүх

    • Хууль тогтоомж
    • Алсын хараа-2050
    • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
    • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
    • Улсын жилийн төлөвлөгөө
    • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
    • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
    • Нэгдсэн тайлан
    • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
    2024 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ