Дэд сайд Д.Загджав Хятад-Зүүн Өмнөд Азийн орнуудын Уул уурхайн форум, үзэсгэлэнд оролцож байна

Дэд сайд Д.Загджав Хятад-Зүүн Өмнөд Азийн орнуудын Уул уурхайн форум, үзэсгэлэнд оролцож байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Д.Загджав тэргүүтэй Монголын төлөөлөгчид БНХАУ-ын Наннин хотноо зохион байгуулагдаж буй 9 дэх удаагийн Хятад-Зүүн Өмнөд Азийн орнуудын Уул уурхайн форум, үзэсгэлэнд урилгаар оролцож байна. Нээлтийн арга хэмжээний үеэр Дэд сайд Д.Загджав Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхээр зорьж буй арга хэмжээнүүдийн талаар үг хэллээ. 

 "Бүс ба зам" санаачлалын хүрээнд бүс нутгийн орнууд байгаль орчинд ээлтэй уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар хэлэлцэх юм. Зүүн Өмнөд Азийн орнуудын Холбооны орнуудын Дээд хэмжээний 33 дахь удаагийн уулзалт Сингапур улсад энэ өдрүүдэд мөн зохион байгуулагдаж байгаа юм. Тус дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин зэрэг бүс нутгийн орнуудын өндөр хэмжээний төлөөлөгчид оролцож байна.   

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.