Газрын тосны мэргэжлээр мэргэшсэн зэрэг олгох  сургалтанд урьж байна

Газрын тосны мэргэжлээр мэргэшсэн зэрэг олгох сургалтанд урьж байна

Газрын тосны мэргэжлээр мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг олгох сургалтыг 2019оны 01дүгээр сарын 07-ноос 01 дүгээр сарын 18-ны өдөр  хүртэл ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвдээрявагдах болсныг зарлан холбогдох болзлыг хангасан хүмүүсийг хамрагдахыг урьж байна.

Бүртгэл эхлэх хугацаа: 2018-12-10-наас 2018-12-24. ШУТИС-ийн хичээлийн байр 310 тоот

 

Тавигдах шаардлага: Бакалавр зэрэгтэй бол мэргэжлээрээ тасралтгүй 8-аас доошгүй, магистр зэрэгтэй бол 5-аас доошгүй жил ажиллаж туршлагажсан, зохих бүтээл, нийтлэл, туурвилтай байх.

 

Бүрдүүлэх материал: Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл-анкет (ГТССМТ-өөс авч бөглөх), ажил байдлын тодорхойлолт, дипломын хуулбарууд,мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ-үнэмлэх баримтуудын хуулбар, бүтээлийн жагсаалт (2 хүнээр баталгаажуулсан гарын үсэг-тэмдэгийн хамт авсан байх)3х4 зураг-2%, иргэний үнэмлэхийн хуулбар-2%, сургалтын төлбөр нь Зөвлөх зэрэг горилогчийнх-1 сая төгрөг, зөвлөх зэргийн сунгалт-500 мян.төг, Мэргэшсэн зэрэг горилогчийнх-800 мян.төг, мэргэшсэн зэргийн сунгалтын төлбөр-400 мян.төг. ШУТИС-ГУУС Голомт банк 8115007020 тоот дансанд тушаасан баримт.

 

 

Газрын тосны Мэргэшсэн, Зөвлөх инженерийн зэрэг олгох Зөвлөл

ШУТИС-ийн Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв

Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг

 

Харилцах утас-99185616-А.Баасанжаргал, 99110575-Ж.Цэвээнжав

Цахим хаяг-baaskanil@yahoo.com,btseveen2003@yahoo.com