• Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Ярилцлага /
  3. А.Пүрэв: Газрын тосны салбарын хувьд эрх зүйн орчин хангалттай бүрдсэн
А.Пүрэв: Газрын тосны салбарын хувьд эрх зүйн орчин хангалттай бүрдсэн
Ярилцлага 2019-11-25

А.Пүрэв: Газрын тосны салбарын хувьд эрх зүйн орчин хангалттай бүрдсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан Ахлах шинжээч (PhD), Монгол Улсын зөвлөх инженер А.Пүрэвтэй  салбарт шинээр хэрэгжиж байгаа бодлого, төлөвлөгөөний талаар MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.   

Газрын тосны тухай хуулийг 2014 онд шинэчлэн найруулснаас хойш салбарын бодлого батлагдсан.  Ярилцлагаа эндээс эхэлье?
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь 2017 он хүртэл мөрдөх Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлого, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлж, салбарын олон асуудлыг зохицуулахад чиглэсэн. Уг хуулийг хэрэгжүүлж эхэлсэнээс  хойш хоёр жилийн дараа буюу 2016 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдсан юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу газрын тосны салбарын бодлогыг боловсруулж, батлуулах үүрэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ногдсон. Ингээд 2018 оны зургаадугаар сард Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж мөн оны зургаадугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдааны  169 дүгээр тогтоолоор  батласан. Бодлого 2027 он хүртэл хэрэгжинэ.  

Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ 2016 онд 1.1 сая тонн, 2017 онд 960 мянган тонн байсан, цаашид   1 сая тонн орчим байх төлөвтэй байна.  Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангахын тулд газ­рын тосны эрэл, хайгуулыг эрчим­жүүлж, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлага бий. Бодлогын баримт бичигт энэ чиглэл нэлээд тодорхой туссан гэж ойлгож байгаа?

Тийм ээ. Газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх, нөөц өсгөж, олборлолтыг нэмэгдүүлэх, Газрын тосны үйлд­вэр байгуулж, хэрэглэгчдийг бүтээгдэхүүнээр тогтвортой хангах гээд олон зорилт бодлогын баримт бичигт туссан. Үндсэндээ зургаан зорилтыг дэвшүүлснээс нэн тэргүүнд, газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх,  газрын тосны боловсруулах үйлдвэрийг байгуулан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хэрэглэгчдийг тогтвортой хангах, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. Хэрэглэгчдийг бүтээгдэхүүнээр тогтвортой хангахаас гадна бүтээгдэхүүний чанарыг сайжруулах нь юу юунаас чухал болж байгаа. 

Уламжлалт бус газрын тосыг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулахад учир дутагдалтай байдаг. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулагчдыг татах чиг зорилготой шүү дээ?
Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс гадна олон улсын бусад гэрээний зарчмууд шингэсэн гэрээнүүд байж болно. Энэ чиглэлийн гэрээнүүдийг нээлттэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар бодлогын баримт бичигт тусгасан. 2027 он хүртлэх хугацаанд энэ тал руу нэлээд анхаарал тавьж ажиллана. 

Заавал Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуул гэдэг хатуу чиглэл өгөлгүйгээр бусад төрлийн гэрээ байгуулж ажиллах эрх зүйн боломжийг олгох ёстой гэсэн үг л дээ. Салбарын хүний нөөц, ажиллах хүчийг бэлтгэх, мэргэшүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар бодлогод тодорхой заалтууд бий. Аль болох үндэсний ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

Газрын тосны салбарт ажиллах гадаадын мэргэжилтнүүд,  ажилч­дын квотыг Засгийн газраас батладаг. 75% нь гадаад, 25% нь дотоодын ажилчид байх квотын хэмжээнд өөрчлөх санал гарч байсан. Гадаадын ажиллах хүчний тоог нэлээд бууруулж байгаа.  Одоо  энэ тоог хэдээр тогтоож байна вэ?
Сүүлийн жилүүдэд гадаад ажилчдын тоог нэлээд бууруулж, өнгөрсөн жилээс нийт монгол ажилчдын тоо 201-ээс дээш байх тохиолдолд 50:50 гэсэн квотоор явж байна. “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК, “Доншен газрын тос Монгол” ХХК болон бусад хайгуулын компаниуд гэхэд дотоодын ажиллах хүчний тоог 50% дээрээ бариад ажиллаж байгаа.  

Одоогоор газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хэдэн хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид байна вэ?
Нийт гэрээлэгч компаниудын 27% нь Монгол, 40% нь Хятад, 31% нь бусад улсын харъяалалтай байна. Эндээс харахад 70 гаруй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид байна. Мэдээж хэрэг эрх зүйн орчин тогтвортой байж, хөрөнгө оруулагчидыг татна. Тийм ч учраас   хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах ажлуудыг ч бодлого, төлөвлөгөөндөө тусгасан. 
   
Газрын тосны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулж, үйл ажиллагааг нь компанийн засаглалаар хөгжүүлэх талаар Та юу хэлэх вэ?
Үндэсний төрийн өмчит компани байгуулаад газрын тосны нарийн мэргэжлийн ажлуудыг өөрсдөө хийж чаддаг болох зорилготой. Ерөнхийдөө төрийн өмчит компани байгуулснаар олон давуу тал бий болно гэж харж байгаа. Мөн газрын тосны мэдээлэл, судалгаа, шинжилгээний төв, иж бүрэн мэдээллийн цахим сан үүсгэж, баяжуулах зэрэг ажлууд бас төлөвлөсөн байгаа. Одоо бүтээн байгуулалт нь өрнөж байгаа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК,  метан хийн хайгуулын “Эрдэнэс Метан” зэрэг компаниуд ч гэсэн энэ зорилтод хамаарна.

Орон нутгийг дэмжсэн заалтуудад бодитой дэвшил гарч байна уу? Ялангуяа нөөц ашигласны төлбөрийн орлогын 30%-ийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70%-ийг улсын төсөвт тус тус төвлөрүүлэхээр тусгасан шүү дээ?
Тийм ээ.  Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30% орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрнө гэдэг маань бүх аймгуудад жигд хуваарилагдаж байгаа гэсэн үг. Гэтэл яг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй орон нутагт бусад аймгуудаас илүү хуваарилах зохицуулалт хэрэгтэй байна. Манай яамнаас дээрх асуудлыг зохицуулахаар Төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Сангийн яаманд хүргүүлээд байгаа. Орон нутгаас ч санал ирүүлээд байна. Үүнээс гадна тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10%-ийг тухайн зөвшөөрлийн талбай хамаарах сум, дүүргийн, 20%-ийг аймаг, нийслэлийн, 70%-ийг  улсын төсөвт төвлөрүүлэхээр газрын тосны тухай хуульд заасан. Үүний хэрэгжүүлэх үүднээс 2018 онд “нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах” журмыг Засгийн газраар батлуулсан. 

Тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны улсын төсөвт суулган, хуваарилах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Одоогоор эхний 4 сарын байдлаар нийт үйл ажиллагаа явуулж буй аймгуудын төсөвт 298 орчим сая төгрөг, сумдуудад 149 сая төгрөг хуваарилаад байгаа.  Орон нутаг дэмжсэн заалтуудын хувьд тухайн газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй орон нутгаас ажиллах хүч болон худалдан авалтыг нэмэгдүүлж, хөгжлийг нь дэмжих талаар тусгасан. Ер нь газрын тосны салбарын хувьд хангалттай эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байгаа. 

Газрын тосны тухай хуульд зааснаар 2 гэрээний загвар, 1 дүрэм, 10 журам батлуулахаас одоогоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар, орон нутагтай хамтран ажиллах гэрээний загвар болон 8 журмыг батлуулан хэрэгжүүлж байна. Одоо бодлого, чиглэлээ олон нийтэд сурталчилан таниулах ажлыг эрчимтэй хийж байгаа. Эдгээр ажил ч мөн төлөвлөгдсөн. Хуулийн заалт яриад байх биш, маш энгийн хэлбэрээр, богино хэмжээний кино  дүрсээр  ч  ойлгуулах, сурталчлах шаардлагатай байна гэж харж байна. Бас бага, дунд сургуулийн боловсролын төлөвлөгөөнд нь тусгаж, тодорхой хэмжээгээр ойлголт өгөх нь зүйтэй.  Иргэд, орон нутгийн зүгээс янз бүрийн үл ойлголцол гардаг. Хайгуулийн зарим компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй зогсонги байдалд орчихоод байна. 

Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг УУХҮЯ энэ оны наймдугаар сард боловсруулж баталсан байна. Эндээс онцлууштай нэг зүйл нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх талаар  оржээ?
Олон нийтэд ил болоод байгаа 14 төрлийн 430 гаруй гэрээ www.iltodgeree.mn сайтад бий. Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд, орон нутгийн Засаг даргатай нартай байгуулсан гэрээнүүд ч  үүнд багтсан. Хэдийгээр бүтээгдэхүүн  хуваах 27 гэрээг уг сайтад нийтэлсэн ч гэрээний үндсэн нөхцөл, санхүүтэй холбоотой заалтууд  ил болоогүй байна. Эдгээрийг ил болгох тал дээр бид ажиллана. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад аж ахуй нэгжүүдийг бүрэн хамруулах асуудлыг төлөвлөсөн.

Жендэрийн талаар төлөвлөгөөн­дөө тусгасан гэж ойлгосон? 
Тийм ээ. Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар 2026 он хүртэл баримтлах бодлогыг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй нь хамт энэ 2019 онд боловсруулж, батлуулсан. Уг төлөвлөгөөнд салбарын бодлогуудыг жендэрийн мэдрэмжтэй боловсруулах асуудал туссан байдаг юм. Үүний дагуу бид Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд ил тод байдлын болон жендерийн тэгш байдлыг хангах асуудлыг тусгаснаараа нэлээд онцлог болсон. Нэг үгээр хэлбэл жендэрийн мэдрэмжтэй төлөвлөгөө гэсэн үг. 

Мөн энэ дашрамд хэлэхэд, салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг 2011 оноос Хууль зүйн яам эхлүүлж, салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийн талаар судалгааны ажил хийлгэсэн байдаг. Үүний дагуу УУХҮЯ дээр эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжуудын давхардал, хийдэл, зөрчлүүдийг арилгах үүрэг бүхий Ажлын хэсэг   Газрын тосны хууль, Газрын тосны бүтээгдэхүүний хууль, Ашигт малтмалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж    тавдугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн боловч буцаагдсан.  Одоогоор дээрх  хуулиудын төслийг сайжруулж, УИХ-д дахин өргөн барихаар ажиллаж байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын чиг үүргийн шинжилгээг хийж байгаа гэж сонссон?’
Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны А/33 дугаар тушаалаар “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын чиг үүргийн шинжилгээ хийх, дахин хуваарилах” санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажилласан.  Үүний дагуу Ажлын хэсэг нийт 709 хуулиас салбарын чиг үүрэгт хамаарах хуулиудыг давхардал, хийдлийг судалж, санхүүгийн шижилгээ болон төрийн байгууллагуудын чиг үүргийг дахин хуваарилах саналыг боловсруулан Засгийн газарт танилцуулаад байгаа.

Улсын хилийн зурваст газрын тос, уламжлалт бус газрын тос, эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэж байхаар бодлогодоо тусгасан. 

Энэ ажил хэр явцтай байна вэ?
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу  газрын тосны 17 талбайд хайгуул хийгдэж байна. 28 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсанаас 1 талбай нь цуцлагдсан, 1 талбайд нь метан хийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явагдаж байна. Гурван талбайд олборлолт явагдаж байгаа. Харин Зүүнбаян XIII, Цагаан элс XIV, Төхөм X, Цайдам XXVI талбайн гэрээг цуцлах шатандаа явж байна. Хайгуул огт хийгдэхгүй байгаа талбайнуудыг цуцлаж болох ч орон нутгийн эсэргүүцлийн улмаас ажил нь явагдахгүй байгаа талбайнууд ч бий. Хилээс 2 км-т газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хил хамгаалах байгууллагаас зөвшөөрдөггүй. Гэтэл БНХАУ хилдээ тулгаад ашиглалтын маш олон цооногууд өрөмдөн, олборлолт хийж байна. Хил орчимдоо юу байгааг, ямар бүтэцтэй, ямар хураагуур, хуримтлал байгааг мэдэх нь маш чухал. Хэвтээ цооног өрөмдөөд олборлолт хийдгийг салбарынхан бид бүгд л мэдэж байгаа, тэгэхээр хилийн цаанаас хэвтээ цооногоор олборлох  боломжтой гэдгийг бас анхаарах л асуудал.

Газрын тосны үйлдвэрээ байгуулахаар төрийн бодлогын түвшинд ажиллаж байна. Энэ үйлдвэрийг түүхий эдээр хангах нөөц хангалттай бий гэдэг?
Бид ер нь газрын тос боловсруулах үйлдвэрээ түүхий эдээр хангах бүрэн боломжтой гэж өөдрөгөөр харж байгаа. Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнд 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43.2 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн. Ер нь бол байгалийн горимоороо 43 сая тонн ашиглалтын баталгаат нөөцтэй. Байгалийн горим гэдэг нь олборлолтын ямар ч нарийн технологи хэрэглэхгүйгээр олборлох боломжтой нөөц. Өнөөдрийн байдлаар 8.2 сая тонныг олборлосон  ч  үлдсэн 35 сая тонныг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

Олборлолтын хоёрдогч, гуравдагч аргыг хэрэглэж, олборлолтыг нэмэгдүүлэх, мөн магадтай, бодитой нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуул хийж нэмэгдүүлэх боломж бий.  Газрын тосны хуулиараа бол зөвхөн баталгаат нөөцөөс л олборлолт хийх ёстой. Үүнээс гадна Галба XI, Хөх нуур XVIII, Матад XX хайгуулын талбайд өрөмдсөн цооногууд газрын тосны илрэлтэй. Иймд эрэл, хайгуул, олборлолтын ажлыг эрчимтэй хийх шаардлагатай байгаа юм. Галба XI талбайд хийсэн хайгуулын үйл ажиллагааны дүнд 14 цооногоос 13-т нь газрын тос илэрсэн. Үүнээс 560 орчим мянган тонныг туршилтаар олборлож, 200 гаруй мянган тонныг Хятад   руу экспортлосон. Хайгуул бүрэн дуусаагүй, ЭБМЗ-өөр нөөц хэлэлцэгдээгүй байгаа тул нөөцийн хэмжээг одоогоор тодорхой хэлэх боломжгүй юм. Орд ашиглах төлөвлөгөөгөөр Тамсаг XXI, Тосон-Уул XIX талбайгаас оргил үедээ 1500-1600 тонн газрын тос олборлох ч таамаг байгаа. Өнгөрсөн жил 860 мянган тонныг олборлосон. Газрын тосны олборлолтыг төлөвлөсөн хэмжээндээ хүргэхгүй байгаа нь эрчим хүч хангалтгүй, ажиллах хүч, ус, орон нутаг гэх мэтчилэн олон асуудлуудаас болж байгаа. Эдгээр асуудал үйлдвэр барьж дуусахаас өмнө  бүрэн шийдэх боломжтой гэж харж байна.

Нийт олборлож байгаа газрын тосоо 100% боловсруулах үйлдвэр­тээ нийлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн үү? 
Өнөөдрийн байдлаар 3 талбайгаас буюу Тосон-Уул XIX, Тамсаг XXI, БХГ 97 талбайгаас Петрочайна Дачин Тамсаг ХХК, Доншен газрын тос Монгол ХХК олборлолт явуулж байгаа. 

Энэ талбайнууд дээр хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нийт олборлож, борлуулсан тосны 24-28.5 орчим хувь нь Монгол Улсын Засгийн газарт ногддог. Хэдий тийм боловч газрын тосны тухай хуулийн 7.1.6-д буюу Засгийн газрын бүрэн эрхэд “Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барьсан тохиолдолд гэрээлэгчид ногдох газрын тос болон өртөгт газрын тосыг тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр худалдаж авах давуу эрхийг эдлэх” гэж заасан байдаг юм. Харин  гэрээлэгчийг өөрт ногдох газрын тосыг зах зээлийн үнэ ханшаар тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрт нийлүүлэхийг үүрэгжүүлсэн. 

Үүний дагуу Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулахаас өмнө байгуулсан гэрээнүүдийн хувьд тухайн заалтыг нэмэлт протоколоор гэрээний салшгүй хэсэг болгон оруулсан байдаг. Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эд нийлүүлэх  эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. 

Өмнөх бичлэгУУРХАЙ, УУЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖИДДараагийн бичлэгУУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Mines and Money London 2019” олон улсын чуулга уулзалтад оролцлоо

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-263506
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Холбоо барих

    Санал асуулга

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны аль үе шатанд авлига байж болох вэ?

    Санал өгөхҮр дүн
    Санал асуулгуудын түүх

    • Хууль тогтоомж
    • Алсын хараа-2050
    • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
    • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
    • Улсын жилийн төлөвлөгөө
    • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
    • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
    • Нэгдсэн тайлан
    • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
    2024 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ