• Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Хэвлэлийн мэдээ /
  3. Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO-г гаргах боломжгүй боллоо
Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO-г гаргах боломжгүй боллоо
Хэвлэлийн мэдээ Цаг үе, үйл явдал Ярилцлага 2020-04-30

Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO-г гаргах боломжгүй боллоо

      Засгийн газар өнгөрсөн даваа гарагт ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хувь дээр IPO хийх өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон юм. Энэ асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа. Тэрбээр энэ талаар “Нүүрсийг дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү” хэмээв. 

-“Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалж, хөрөнгө босгох шийдвэрээ Засгийн газар хүчингүй болголоо. Үүнд коронавирусийн нөлөөллөөс үүдэлтэй бий болсон үнийн уналт нөлөөлсөн байх. Хоёрдугаарт дотоодын улс төр нөлөөлөв үү гэж харж байна. Энэ талаар та юу хэлэх вэ? ­

-Өөртэй чинь санал нэг байна. Коронавирус ч нөлөөллөө, дотоодын улс төр ч орлоо. Засгийн газар ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулсан Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ер нь “Эрдэнэс тавантолгой майнинг” компанийг байгуулснаар дотоодын зөрчил, үл ойлголцол, тавантолгойн борлуулалт дээр ажиллаж байгаа гадаад, дотоодын арав орчим компанийн эрх ашиг шууд хөндөгджээ гэж харж байгаа. Үүний ард улстөрчид байгаа нь тодорхой боллоо. 2008 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлс­нээсээ хойш улстөржилтөө даалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Хөгжлийн зөв шатандаа гарч чадаагүй. Энэ орд Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсөвт эзлэх байр суурь зэргээр эдийн засгийн өсөлтийн гол цэг нь болсоор ирсэн. Тиймээс маш их улстөржилт орж, иргэний нийгмийн байгууллагуудыг хөрөнгө мөнгөөр хөлслөн турхирч, үйлдвэрчний эвлэл зохион байгуулалттай улс төр хийж асуудлыг хүндрүүлж байна. Би төрийн шийдвэр хэрэгжих, залгамж чанараа хадгалах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Коронавирусийн халдвараас үүдэлтэй түүхий эдийн үнэ хөрөнгийн бирж дээр буурсан, эрэлт буурсан гэсэн хүндрэлүүд бий. Вакцин гарсны дараа дэлхийн эдийн засаг сэргэх байх. Үүний дараа Тавантолгойн IPO гарах ажил үргэлжлээд явна гэж бодож байна. IPO хийх нь төрийн өмчит компанийн хувьд хамгийн чухал. Шилэн болж, хариуцлагатай, засаглал сайтай, үнэлгээ сайтай компани болох ёстой юм. Ингэснээр хамгийн багадаа 10 мянган ажлын байр бий болох тооцоог гаргасан. Цаашид ч өснө. “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хүртэл хувийг 5-­6 тэрбум ам.доллараар үнэлэх тооцоог тухайн үед гаргаж байсан. Тавантолгой хайгуул, нөөц, чанарын хувьд хийх ажил маш их. 

-ЭТТ компанийн сүүлийн 2-3 жилийн ашигт ажиллагаа IPO гаргахад нөлөөлөөд байх шиг байна. Нэгэнт ашигтай бол заавал хөрөнгийн бирж дээр арилжаалах хэрэг байна уу гэх хандлага ч байна. Хэрэв муугаар бодож IPO зогсвол энэ их санхүүжилтийг компани дангаараа эсвэл Засгийн газар даах боломж бий юу? 

-ЭТТ компани байгуулагдсан цагаасаа жил бүр ашигтай байгаагүй. Алдагдалтай хүнд үе байсан. 2018, 2019 онд компани сайн ажилласан. ЗГ-­ын бүрэлдэхүүн ч зохион бай­гуулалттай хариуцлагатай хандсан. Надад ажил хийх боломж бололцоог бүрэн хангаж өгсөн. Энэ нь хариуцаж буй салбарын сайдад хурдтай ажиллах боломж нөхцөлийг бүр­дүүлсэн. ЭТТ компани ашигтай ажилласан хугацааныхаа орлогоор Зүүнбаянгийн төмөр замыг санхүүжүүлсэн. Мөн Гашуун­ Сухайт болон угтуулан тавих төмөр зам, үйлдвэрийн тоног төхөөрөмж, уурхайн хүчин чадлыг нэмэх, ажилчид авах гээд олон ажлыг хийх боломжтой болсон. Төлөвлөгөөний биелэлт гэхдээ энэ оноос амаргүй нөхцөл байдалд орох нь. Эхний улирлын байдлаар ЭТТ-н нүүрсний борлуулалтын орлого -50 хувьтай явж байна. Энэ байдлаараа яваад байвал уул уурхайн салбарын борлуулалтын орлого оны эцэст 50 хувиар тасарна. Тиймээс өмнө нь ярьж байсан хүмүүс үгээ бодох хэрэгтэй. 

-IPO хийх бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлууд хийж амжаад байв. Хоёрдугаарт IPO-г хойшлуулснаар бид ямар боломжоо алдаж байна вэ? ­

-Хэт их улстөржилт орлоо. Их хурлын 7-­8 тогтоол, ҮАБЗ-­ийн зөвлөмжүүд Засгийн газрын бараг есөн тогтоол гарсан байдаг. Гэвч ажил урагшаа явдаггүй. Яагаад гэвэл дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү. Өнөөдөр ЭТТ дээр дотоодын зөрчил, улстөржилт л нөлөөлсөөр чөтгөрийн тойрог руугаа орсон. Нэг ёсондоо хорлон сүйтгэх ажиллагаа хийж байна гэж салбарын сайдын хувьд харж, мэдэрч байгаа. Тиймээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй, ил тод компани болгох гэж зүтгэсэн. ЭТТ дээр үүсч буй нөхцөл байдлаас эвгүй зүйлүүд сонсож байна. Авлига төсөв дээр л байдаг. Харин тэр нь яаж илэрдэг вэ гэхээр хурд саардаг. Энэ хоёрыг ажиглахад л маш ойлгомжтой болно. Тиймээс компанийг ил тод, шилэн, үнэлгээ өндөртэй болгож байж хараа хяналт, засаглалаа сайжруулах боломж бий болох юм. Нөгөө талаар дотооддоо “Хятадууд авах гэж байна” гэсэн яриаг гаргадаг. Яг үнэндээ тэгж ярьж байгаа хүмүүс өөрсдөө хятадуудтай очоод нийлчихсэн байгаа. Хятадуудтай нийлс­нийг буруутгаад байгаа юмгүй. Хятад байна уу, орос, англи хэн­тэй хамтарч болно гагцхүү түүнийгээ ил тод болгоод яв. 

-ЭТТ-н IPO олон улсад маш том хүлээлт бий болгож байсан. Харин Засгийн газрын сая гаргасан шийдвэр Монголын нэр хүндэд яаж нөлөөлөх бол? 

-Би дэлхийн том банк болох Bank of America Merrill Lynch толгой болоод БНХАУ, Япон зэрэг улсын дөрвөн банкийг нэлээн олон удаагийн уулзалтаар оруулж ирж чадсан. Тэд “Яг үнэндээ Монгол бүтэхгүй ээ. Буцдаг, дотоодын улс төр хэцүү засаглалын хямрал үргэлжилдэг. Бид дэлхийн том банк учраас нэр хүндээ бодож байна” гэсэн зүйлийг хэлж байсан. Эдгээр банк араасаа хөрөнгө оруулалтын сангууд, хувь хөрөнгө оруулагчдыг чирж оруулж ирдэг. Тэгэхээр бид хэцүү л нөхцөл байдал руу очих гэж байна. Ялангуяа монголчуудад хамгийн том цонх үе Тавантолгойн IPO байсан. Үүнийг зөв тайлбарлаж, ажлаа томсгосон байдлаар үргэлжлүүлэх хэрэгтэй байна. 

Өмнөх бичлэг“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллооДараагийн бичлэгМонгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-263506
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Холбоо барих

    Санал асуулга

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны аль үе шатанд авлига байж болох вэ?

    Санал өгөхҮр дүн
    Санал асуулгуудын түүх

    • Хууль тогтоомж
    • Алсын хараа-2050
    • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
    • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
    • Улсын жилийн төлөвлөгөө
    • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
    • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
    • Нэгдсэн тайлан
    • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
    2024 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ