УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнөөдөр Rio Tinto Mongolia компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Rio Tinto Mongolia компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Rio Tinto Mongolia компаний Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Даниел Воррал компаний үйл ажиллагааны талаар товч танилцуулаад цаашид ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа болон Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын талаар хэрхэн хамтран ажиллах талаар асууж цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон УУХҮЯ-наас баримталж буй бодлого, чиглэлийн талаар товч танилцуулаад цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.