Багануурын нүүрсний уурхайн техникийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ.

Багануурын нүүрсний уурхайн техникийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ.

Багануурын уурхай нь 1978 онд нээгдсэн бөгөөд 1995 онд хувьцаат компани болжээ. Нүүрсний нөөц 812 сая.тн, нэг жилийн олборлолтын хүчин чадал 4.0 сая т.н аж. Тус уурхайн үндсэн үйлдвэрлэлийн нийт тоног төхөөрөмжийн 63%нь ашиглалтын хугацаа дууссан байна.

Дэд бүтцийн шинэчлэлийн хувьд Ус шүүрүүлэх байгууламжийн техникийн шинэчлэл төсөл нь 100%ашиглалтад орсон бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ 6.2 тэрбум төгрөг болсон байна. Мөн 110/6 КВ-ын уулын станцыг шинээр барих төслийн гүйцэтгэлийн ажиллагаа 70 хувьтай явж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 5.5 тэрбум төгрөг болжээ.  “Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 45 орчим хувьдаа явагдаж байна.

Тус уурхайгаас Эрчим хүчний зохицуулах хороонд үнэ нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн байна. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол орлого 5.9 тэрбум төгрөгөөр буурах тооцоолол гараад байгаа аж. Гол хүндрэлтэй асуудал нь хөрөнгө оруулалтыг зээлээр шийдэж байгаа учраас өр төлбөр нэмэгдсээр байгааг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэллээ.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон:

“Багануурын уурхайн өртөг зардлыг бууруулахын тулд ажлын цаг ашиглалтыг сайжруулж, техникийн ашиглалт ажиллагааны түвшинг өндөрсгөхөд анхаарах хэрэгтэй.  Мөн инженерүүдийнхээ оюуны бүтээлийг уурхайн ажилд өргөнөөр нэвтрүүлэх цаг болсон. Зөвхөн Засгийн дэмжлэгийг хүлээх биш сайн менежерийн түвшинд ажиллах ёстой”-г Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд зөвлөж, мөн л зардал хэмнэх бодит төлөвлөгөө боловсруулах хугацаатай үүрэг даалгавар өглөө.