УУХҮ-ийн сайд Г.Ёндон Австралийн Холбооны Улсын Элчин сайд Д.Воусэнийг хүлээн авч уулзлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Австралийн Холбооны Улсын Элчин сайд Д.Воусэнийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Д.Воусэн цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусч байгааг дурдаад энэхүү хүндрэлийг даван туулахад Австрали Улс Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Түүнчлэн хоёр улс уул уурхай, хүний нөөцийн салбарт харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд цаашид ч энэхүү харилцааг өргөжүүлэх сонирхолтойг тэмдэглэлээ.
Сайд Г.Ёндон уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй хоёр орны томоохон төсөл хөтөлбөрүүдийг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.