Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төлөөлөлтэй уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төлөөлөлтэй уулзав

Уг уулзалтыг 14 хоногт 1 удаа лхагва гариг бүр хийхээр болсон бөгөөд 2020 оны 10сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар өмнөх уулзалтад яригдсан уул уурхайн салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын явц ямар байгаа, Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт орсон салбар яамтай холбоотой заалтууд хэрэгжилтийн ямар шатанд явж байгаа талаар ярилцлаа.

Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэх хийх ажил болон алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудал ямар төлөвлөгөөтэй явж байгааг холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, төмөр замын тээврийн тарифын индексжүүлэлтийн загвар боловсруулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, шилэн дансийг идэвхтэй хөтлөх зэрэгт анхаарлаа хандуулан ажиллахыг уулзалтад оролцсон компанийн удирдлагуудад үүрэг болгосон юм.