ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫГ ГОРИМЫН ДАГУУ АШИГЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫГ ГОРИМЫН ДАГУУ АШИГЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын  31 аж ахуйн нэгжээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй түргэвчилсэн оношлуурыг нэгдсэн журмаар нийлүүлэхийг хүссэний дагуу УУХҮЯ-аас түргэвчилсэн оношлуурын захиалгыг нэгтгэн Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн.
Захиалгын дагуу БНСУ-аас захиалсан 227,811 ширхэг оношлуур өнөөдөр тусгай үүргийн онгоцоор ирлээ. Иймд аж ахуйн нэгжүүд түргэвчилсэн оношлуурыг хадгалах 20-30 градусын хэм бүхий байр, хөлдөөхгүй, халаахгүй тээвэрлэх шаардлагыг хангасан тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг ханган оношлуураа хүлээн авахыг мэдэгдэж байна. 
ГХУУХҮУА-НЫ ШУУРХАЙ ШТАБ, УТАС:88084835, 51263010