ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТЫН ҮНИЙН ДҮНГИЙН 84 ХУВИЙГ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ЭЗЭЛЖ БАЙНА

ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТЫН ҮНИЙН ДҮНГИЙН 84 ХУВИЙГ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ЭЗЭЛЖ БАЙНА

ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТЫН ҮНИЙН ДҮНГИЙН 84 ХУВИЙГ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ЭЗЭЛЖ БАЙНА

2021 оны эхний 11 сарын байдлаар нийт импорт 6,187.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,301.3 сая ам.доллар буюу 26.6 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,169.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 252.2 сая ам.доллар буюу 27.5 хувиар өсчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 84.0 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. 2021 оны эхний 11 сарын байдлаар 982.5 сая ам.долларын 1,579.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 112.7 мян.тн буюу 6.7 хувиар буурсан ч, үнийн дүнгээр 239.6 сая ам.доллар буюу 32.2 хувиар өсөв.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 86.6 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 34.4 хувийг автобензин, 52.2 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна.

2021 оны эхний 11 сарын байдлаар 338.6 сая ам.долларын 509.3 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 35.8 мян.тн буюу 6.6 хувиар буурсан ч, үнийн дүнгээр 110.7 сая ам.доллар буюу 48.6 хувиар өссөн байна. 1 тн автобензины импортын дундаж үнэ 664.8 ам.доллар болж, 246.8 ам.доллар буюу 59.0 хувиар өсчээ.

Мөн хугацаанд 512.5 сая ам.долларын 889.6 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 126.9 сая ам.доллар буюу 32.9 хувиар өссөн ч, биет хэмжээгээр 27.2 мян.тн буюу 3.0 хувиар буурчээ. 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 576.1 ам.доллар болж, 155.5 ам.доллар буюу 37.0 хувиар өссөн байна.