ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕИЙН ГҮЙЦЭТГЭЛЭЭС 1,873.8 САЯ АМ.ДОЛЛАР БУЮУ 29.2 ХУВИАР ӨСЧЭЭ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 оны эхний 11 сарын байдлаар 15,017.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3,276.0 сая ам.доллар буюу 27.9 хувиар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж 2,641.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нийт экспорт 2021 оны эхний 11 сарын байдлаар 8,829.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,974.6 сая ам.доллар буюу 28.8 хувиар өссөн байна. Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 8,289.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,873.8 сая ам.доллар буюу 29.2 хувиар өсчээ. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.9 хувийг эзэлж байна.