УУХҮЯ, МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

УУХҮЯ, МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

УУХҮЯ, МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцож, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар Санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллах юм. Үүнд:

  • Эрдэс баялгийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хамтран ажиллах;
  • Эрдэс баялгийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлаар хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах;
  • Салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, түүнд салбарын хувийн хэвшлийн саналыг тусгах талаар хамтран ажиллах;
  • МУУҮА нь өөрийн гишүүн байгууллагуудаас гарсан санал санаачилга, аливаа асуумжийг нэгтгэн УУХҮЯ-нд уламжлах, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар;
  • Эрдэс баялгийн салбарын Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр уулзалт, арга хэмжээг зохион байгуулах;
  • Нутгийн захиргааны байгууллага, Орон нутгийн иргэд, Иргэний нийгмийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг оролцогчдод уул уурхайн салбарын онцлог, салбарын хууль тогтоомж болон бодит үр нөлөөг таниулахад чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах;
  • Талууд өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг харилцан солилцох замаар нөгөө талынхаа үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
  • Салбар дундын төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд талууд харилцан дэмжин оролцож, хамтран ажиллах.