“Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги:Хүнд үйлдвэрт анхаарах нь” төслийг Солонгосын хөгжлийн институт хамтран амжилттай хэрэгжүүллээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нь хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд түнш орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх бодлогын хамтарсан судалгааг хийх, хөгжлийн талаар зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэх үүднээс 1 жилийн хугацаанд зохион байгуулдаг “Мэдлэг хуваалцах хөтөлбөр” буюу өөрийн улсын хөгжлийн туршлагаас хуваалцах хөтөлбөрийг 2004 оноос эхлэн Солонгосын хөгжлийн хүрээлэн (Korea Development Institute) хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улс 2010 оноос уг хөтөлбөрт хамрагдаж бодлогын зөвлөгөө авч ирсэн.
“2022/2023 Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги: Хүнд үйлдвэрт анхаарах нь” төслийг Монгол Улсад хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх загвар, Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын байгууллага, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх бодлогын зөвлөмж гэсэн гурван дэд сэдвийн хүрээнд Солонгосын хөгжлийн институт (Korea Development Institute)-тэй хамтран амжилттай хэрэгжүүлж, эцсийн тайланг бэлэн болгоод байна.
Тус төсөл нь хүнд үйлдвэрт түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, амжилттай хөгжүүлсэн БНСУ-ын туршлагыг Монгол Улсад нутагшуулахад чухал ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар хэлэлцэх “Хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалт”-ыг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь Монгол улсад үйлдвэрлэл, технологийн парк байгуулах болон паркийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийг барьж байгуулах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд технологийн салбарын тэргүүлэх орны нэг болох БНСУ-ын талтай хамтран ажиллах, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж үйлдвэржилтийн салбарт дэвшилтэт, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулах замаар үйлдвэржилтийг эрчимжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, импортыг орлох, экспортын баримжаатай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг талууд тэмдэглэсэн.
165 thoughts on ““Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги:Хүнд үйлдвэрт анхаарах нь” төслийг Солонгосын хөгжлийн институт хамтран амжилттай хэрэгжүүллээ”