ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд зохион байгуулагдлаа.
Хуралдааны эхэнд Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Цөмийн энергийн салбарын хууль, эрх зүйн орчин, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Хуралд оролцсон гишүүд салбарт тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийн явцад илэрч буй хүндрэл, бодлогын түвшинд зайлшгүй засаж сайжруулах шаардлагатай асуудлуудын талаар санал, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуульд ашигласан нэр томьёоны тодорхойлолтыг олон улсын стандарт болон Монгол Улсын бусад хуульд нийцүүлэх, хуулийн хийдэл, зөрчил, давхардлыг арилгах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, салбарын бүтэц, тогтолцоог сайжруулахад чиглэх талаар онцолсон.
Ажлын хэсэг цаашид Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу холбогдох судалгаа, тайлан, хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах бөгөөд хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах ажлыг зохион байгуулахаар тогтлоо.





