АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.
Өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хурлын зааланд зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод зэрэг 30 гаруй төлөөлөл оролцсон юм. Тодруулбал,
Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1-д заасны дагуу 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тэргүүтэй яамны харьяа агентлаг, газрын дарга нар болон Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод оролцсон билээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн урсгал зардлын 65.17% буюу 61,747.2 сая төгрөгийг Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав шинээр барих, өргөтгөх хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж олгох арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлтөд Засгийн газраас олгох татаасны төлбөр, хөрөнгийн зардлын 86.19% буюу 65,163.88 сая төгрөгийг Геологийн судалгаа, эрэл хайгуулын зардал эзэлж буйг танилцуулж, олон нийтийн хэлэлцүүлэгт оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төсөлд 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг дараах хаягаар 24 цаг нээлттэй авч байна. Иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд та бүхнийг санал хүсэлтээ идэвхтэй ирүүлэхийг уриалж байна.








АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА /ЭНД ДАРНА УУ/

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗАДАРГАА /ЭНД ДАРНА УУ/

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ, ХҮСЭЛТ ӨГӨХ /ЭНД ДАРНА УУ/
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ