УЛААНБААТАР ХОТОД ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 4-15-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан автобензин борлуулна. Үүнд,
0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.
1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудаар хэрэглэгчдэд нэг удаагийн 50,000 төгрөг хүртэл автобензинийг борлуулж байна. Энэхүү түр зохицуулалт нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагын автомашинд болон орон нутагт хамаарахгүй. Мөн аюулгүй байдлын үүднээс автобензинийг зөөврийн саванд борлуулахгүй.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.
