• Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Цаг үе, үйл явдал /
  3. “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын 4 дүгээр сарын мэдээ
“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын 4 дүгээр сарын мэдээ
Цаг үе, үйл явдал 2015-04-29

“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын 4 дүгээр сарын мэдээ

Нүүрсний салбарынхан чууллаа
 
Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2015” олон улсын чуулга уулзалт 5 дахь жилдээ энэ сарын 9-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллагууд, салбарын аж ахуйн нэгжүүд болон гадаадын байгууллагуудын төлөөлөл нийт 600 орчим  хүн оролцлоо.
 
Чуулга уулзалтын зорилго Монгол орны нүүрсний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтад холбогдох төслүүдийг танилцуулан хөрөнгө оруулалт татаж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, нүүрсний салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт  техник, технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн.
 
Уул уурхайн яам нүүрсний экспортын зах зээл дээр Монгол Улсын эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилтын хүрээнд нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, нүүрс-нүүрсэн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж, бүс нутгийн стандартад нийцүүлэх зэрэг асуудлыг хамарсан илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн.
 
Орон нутгийн хүртэх орлогын хувь, хэмжээ нэмэгдэнэ
 
Одоогийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэн, түүнийгээ нийслэл, 21 аймаг, бүх сум, дүүргүүдэд итгэлцүүрээр тооцон хуваарилж “Орон нутгийн хөгжлийн сан”-гаар дамжуулан орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Энэхүү бодлого нь уул уурхайн салбараас олсон орлогоос орон нутгийн хөгжлийг жигд дэмжих бодлого тул тухайн орон нутагт явагдаж буй геологи, хайгуул, уул уурхайн үйл ажиллагааг дэмжих хөшүүрэг болдоггүй. Ийм ч учраас орон нутгийн засаг захиргаа, ард иргэд геологи хайгуул, уул уурхайн үйл ажиллагааг төдийлөн ойлгож дэмжихгүй байх хандлага сүүлийн үед давамгайлж байна. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутаг шууд хувь хүртэх боломжийг бий болгох үүднээс Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна.
 
Уг хуулийн төсөлд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрүүлэхээр тусгасан.
 
Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн журам, гэрээний загвар батлагдлаа
 
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу  “Журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Уг журам, гэрээнд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг хэрхэн тогтоох, аль байгууллага ямар асуудлыг хариуцах гэх мэт оролцогч талуудын эрх үүргийг тодорхой тусгасан болно.
 
Урт нэртэй хуульд хамрагдсан ашиглалтын 488 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс 316 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлөө хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөх хүсэлтээ АМГ-т ирүүлээд байна. АМГ эдгээр тусгай зөвшөөрлийг хянаж үзээд БОНХАЖ яаманд давхцалыг тогтоолгохоор хүргүүлсэн. Энэ дагуу БОНХАЖ-ын Сайдын тушаалаар хилийн зааг тогтоох, маргаан шийдвэрлэх Ажлын хэсэг гарч ажиллаж байна. Хүсэлт гаргасан ААН-үүдийн хувьд усны сан бүхий газрын хилийн заагаа /200м/  тогтоолгоод, уг хууль батлагдахаас өмнө олборлолт эхэлсэн тухай дүгнэлтийг МХЕГ, БОНХАЖЯ-аас гаргаснаар гэрээ байгуулах юм.
 
Газрын тосны хайгуулын 2 талбайд БХГ байгуулах эрх олголоо
 
Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 4-р сарын 20-ны өдрийн хуралдаанаар газрын тосны хайгуулын “Увс I”, “Хэрлэнтохой XXVIII” зэрэг талбайд  бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэр гаргалаа.
 
​Ингэснээр “Увс I” талбайн хайгуулын ажилд 257.57 сая ам.доллар, “Хэрлэнтохой XXVIII” талбайн хайгуулын ажилд 81.4 сая ам.долларын тус тус хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2 талбайн нийт хөрөнгө оруулалт 338.97 сая ам.доллар болно. Жил бүр ажлын үр дүнгээс шалтгаалан ажлын хэмжээ, нэр төрөл, хөрөнгө оруулалт нэмэгдэх юм.
 
Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох явц хэвийн үргэлжилж байна
 
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш нийт 874 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 817 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1320 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 830 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 136 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 492 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд байна.
 
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын дүнд 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 8 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан  шаардлага хангаагүй  тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна. Улсын төсөвт энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 24-ныг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 8.95 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 431 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 270 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 686 сая төгрөг, нийтдээ 10.3 тэрбум төгрөг  төвлөрүүлсэн байна.
 
Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо байгуулагдлаа
 
“Нэн тэргүүнд ХАБ-2015” бага хурал энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү бага хурлыг Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр осол гарсны дараа хянах, шалгах, бүртгэх, нөхөн олговор олгох эрх зүйн тогтолцоо хэрэгжиж байна. Түүнээс бус осол аваар гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах талаар хангалттай стандарт, дэд бүтэц бий болоогүй байна. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийгдэх зайлшгүй шаардлагатай хэд хэдэн ажил бий. Уул уурхайн яамны зүгээс тодорхой ажлуудыг төлөвлөөд эхнээс нь хэрэгжүүлж эхлээд байна.. Тухайлбал эрх зүйн орчныг боловсронгүй болгох үүднээс “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенци”-д нэгдэн орох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж   дэмжигдсэн. Энэ конвенци нь уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц бодлогыг тодорхойлох суурь баримт бичиг болох юм. Нэгдэн орсны дараа мөн холбогдох журмуудыг нэмж боловсруулан батлуулна.
 
Манай яамны хувьд анх удаа салбарын буюу Геологи, уул уурхай, газрын тосны салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороог энэ жил байгуулсан. Цаашдаа салбар зөвлөлүүдийг харьяа агентлагуудад байгуулах, УУЯ-ны бүтцэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан нэгж бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнтэй болсон.
 
Уул уурхайн салбарын гадаад хамтын ажиллагааны талаар
 
Уул уурхайн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр яамны удирдлагын түвшинд дараах уулзалтыг хийсэн.
 
Уул уурхайн сайд Р.Жигжид АНУ-ын Төрийн департаментийн тусгай элч, олон улсын эрчим хүчний  зохицуулагч Амос Ж.Хокштейн, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Уильям Патерсон, ОХУ-ын Свердловск мужийн хууль тогтоох хурлын орлогч дарга А.П.Сухов нарыг хүлээн авч уулзаж Монгол Улсын эдийн засаг, экспортын тулгуур салбар болсон уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, ил тод, өрсөлдөх чадвартай, болгох чиглэлд Засгийн газраас сүүлийн үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал солилцсон.
 
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн Канад Улсын Элчин сайдын яамны хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Н.Фостерийг хүлээн авч уулзалт хийсэн байна.
 
Уул уурхайн яамны газар, хэлтсийн дарга нар Бүгд Найрамдах КиргизУлсын Их Хурлын гишүүн Досалиев Акуналы тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан.
 
Дэлхийн тэргүүлэгч аж үйлдвэржсэн орнууд болох “Их Долоо” улсуудын санаачилгаар хөгжиж буй орнуудыг гэрээ хэлцэл хийхэд үзүүлэх дэмжлэг туслалцааг бэхжүүлэх зорилго бүхий “Их Долоо-Коннекс Монгол” санаачилгын нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо  зохион байгуулсан. Түүнчлэн Япон Улсын Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яамны дэргэдэх "Шинэ эрчим хүч, үйлдвэрлэлийн технологийн байгууллага" /NEDO/-аас хийсэн "Нагата Инженеринг" компанийн нүүрсийг хуурай аргаар баяжуулах төсөл, "Күримото" компанийн хагас коксон брикетийн төслийг танилцуулах уулзалтыг зохион байгуулсан.
 
Уул уурхайн салбарын статистик мэдээлэл
 
Салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүн  энэ оны эхний 3 сарын байдлаар нүүрсний олборлолт 5.8 сая тонн, алтны олборлолт 939.3 кг, газрын тос 268.6 мянган тонныг олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 57.0 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 170.9 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 521.0 мянган тонн, цайрын баяжмал 24.8 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.
 
Салбарын гол нэр төрлийн ашигт малтмалын экспортыг авч үзвэл энэ оны эхний 3 сарын байдлаар 309.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 95.3 мянган  тонноор нэмэгдсэн байна. Төмрийн хүдрийн тухайд 997.7 мянган тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 89.3 мянган тонноор, алт 2.5 тн экспортлож 284.9 кг-аар тус тус өссөн байна. Газрын тос 263.2 мянган тонн экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41 тонноор өссөн дүнтэй гарсан байна. Харин 3.2 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  490.0 мянган тонноор буурсан байна.
​
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл
 
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл энэ оны эхний 3 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 9.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 7.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 104.1 сая төгрөг, бусад орлого 2.2 тэрбум төгрөг байна.
 
Газрын тосны газар нийт 28.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 28.4 тэрбум төгрөг, бусад орлого 308.4 сая төгрөг байна.
 
Уул уурхайн сайдын багцын орлогоор нийт 38.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
 
Шатахууны ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна
 
2015 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 54, Аи-92 автобензин 56, дизелийн түлш 39, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.

Өмнөх бичлэгНэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдалДараагийн бичлэгУул уурхайн яам, ШУТИС-тай хамтран ажиллана

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-263506
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Холбоо барих

    Санал асуулга

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны аль үе шатанд авлига байж болох вэ?

    Санал өгөхҮр дүн
    Санал асуулгуудын түүх

    • Хууль тогтоомж
    • Алсын хараа-2050
    • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
    • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
    • Улсын жилийн төлөвлөгөө
    • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
    • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
    • Нэгдсэн тайлан
    • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
    2024 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ