“Технологи, хөрөнгө оруулалт Монголд” олон улсын үзэсгэлэн, хурал боллоо
“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын 20-21-нд Шангрилад зочид буудалд боллоо.
Үзэсгэлэн, хурал уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбар хуралдаануудаас бүрдсэн бөгөөд тус арга хэмжээнд УУХҮЯ-ыг төлөөлж, Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар оролцов.
“Технологи, хөрөнгө оруулалт Монголд” үзэсгэлэнд Австри, ХБНГУ, Швейцар, Франц, Австрали, Өмнөд Африкийн шилдэг компаниуд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, олон орны хөрөнгө оруулагчид нэгэн дээвэр дор чуулжээ.