Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал БНУУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал Бүгд Найрамдах Унгар Улсын /БНУУ/ Гадаад хэрэг, худалдааны яамын комиссар Иштван Иоо, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Михай Галофшан болон бусад төлөөлөгчдийг энэ сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Унгарын талаас Гидрогеологийн хайгуул, Тунамал хурдас дахь ашигт малтмалын эрэл хайгуул, Кобальт, литиумын нөөцийг тодорхойлох зэрэг асуудлаар хамтран ажиллахыг хүссэн бөгөөд хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх тухай хамтран судлахаар болов.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.