УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
"Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны ажлын чанар ба үр дүн" сэдэвт 2017 оны хэлэлцүүлэг 12 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Төв номын сангийн байрны 604 тоот хурлын танхимд болно.
Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, хамт олон та бүхнийг хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх, цаашдын ажлын чанарыг сайжруулах талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн оролцохыг урьж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГЧДИЙН ХОЛБОО